Энэ намрыг “Царайлаг өдрүүдтэй” -тэй эхлүүлээрэй

Энэ намрын хамгийн анхны  үзэгчдийн хүртээл болох “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл “Царайлаг өдрүүд”  инээдмийн уран сайхны кино энэ  сарын 25 –нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан   “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр ажилласан бол  киноны ерөнхий  найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажиллажээ.

Гол дүрүүдэд  “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран,  МУГЖ Г. Золбоот, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ,  Д.Дэлгэрсайхан,П.Намуун нар тогложээ.

“Царайлаг өдрүүд”Монголын уран сайхны  киноны үйл явдлын тухай өгүүлэхэд  гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг Төгөлдөр нэртэй, геологич мэргэжилтэй залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Төгөлдөр залуугийн үйл явдал хэрхэн өрнөхийг  “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. Төгөлдөр өөрийгөө баталж чадах болов уу

Киноны уран бүтээлчид үзэгчиддээ  зориулж  дараах уралдааныг  зарлажээ.

УРАЛДААНЫ БОЛЗОЛ:

-Царайлаг өдрүүд МУСК пэйжид  LIKE дарсан байна.

-Киноны  трайлерыг PUBLIC тохиргоотой өөрийн FACEBOOK хуудсанаа SHARE хийнэ.

-Киноны трайлерын коммент хэсэгт Царайлаг өдрүүд инээдмийн уран сайхны киног хамт үзэх өөрийн царайлаг 4 найзыгаа MENTION хийнэ.

УРАЛДААНЫ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:

2017.08.23-ний лхагва гаригийн 18:00 цагт Woobox application-ийг ашиглан RANDOM сонголтоор азтаныг шалгаруулна.

 

УРАЛДААНЫ ШАГНАЛ:

-Царайлаг өдрүүд МУСК-ны нээлтийн арга хэмжээнд оролцох хос урилга.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/tsarailagodruud/ албан ёсны хуудсаар аваарай

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …