Цэцэрлэгт орсон эсэх нь энэ сарын 25-нд тодорно

Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээн албаныхан онцлов.

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор цахим бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт наймдугаар сарын 25-нд болно.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …