Тайванийн ерөнхийлөгчийн ордон руу самурайн сэлэмтэй этгээд дайрч орохыг завджээ

ТАЙПЕЙ. /ВВС/. Өчигдөр  Тайванийн ерөнхийлөгчийн ордны гадна хамгаалалтад зогсож байсан цагдааг самурайн сэлмээр шархдуулсан хэрэг гарчээ.

Сэжигтэн болох Лу овогт эрэгтэй нь уг сэлмийг музейгээс хулгайлсан бололтой. Тэрбээр Хятад улсын төрийн далбааг авч явж байсан бөгөөд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ордон руу орох гэж байсан бололтой гэж Тайванийн цагдаа нар мэдэгдлээ.

Шархадсан цагдааг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.Тайвань нь өөртөө засах эрхтэй ч Бээжин түүнийг “тасарсан нэг муж”-аа гэж үздэг юм. Тайванийг Бээжин нэг л өдөр эх газрын Хятадад нэгтгэж магадгүй гэж шинжээчид үздэг билээ.

Ерөнхийлөгчийн ордон руу шууд дайран орохыг завдахад нь зогсоохыг оролдсон цагдааг 51 настай Лу овогт мөрөн тус газарт нь самурайн сэлмээр зүсэж шархдуулсан гэнэ.

Тэрбээр чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг хийсэн нь хараахан тодорхойгүй байгаа хэдий ч түүний үүргэвчнээс Хятадын төрийн далбаа олдсон гэж цагдаа хэлэв.

 Эх сурвалж:Montsame .mn
Г.Доржханд

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …