Кока Колагаар үсээ угааж үзсэн үү /бичлэг/

Кока Колагаар үсээ угааж үзсэн үү? Энэ нь их хачирхалтай санагдаж магадгүй. КокаКола хэт чихэрлэг учраас хоорондоо наалдаж шалчийсан, муухай үстэй болно гэж та бодож магадгүй ч гоо сайхны блог хөтөлдөг олон хүн кока колаг үсний хамгийн сайн найзуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.

Учир нь, кока кола үсийг мэргэжлийн салон, тусгай бүтээгдэхүүн ашигласан мэт хөвсгөр, долгиотой болгодог. Ялангуяа шингэн үстэй хүн үсээ колагаар угаасны дараа үс нь урьд өмнөхөөсөө илүү хөвсгөр, долгиолог болгодог гэнэ.

Үүнийг туршихын тулд та өөрийн үсэнд таарах хэмжээний кока колагаар үсээ угааж, дараа нь цэвэр усаар шампунь хэрэглэхгүй зайлж угаахад л хангалттай.

 


Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …