Галт зэвсэг хулгайлжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг гарчээ. Энэхүү хэрэг энэ сарын 11-нд гарсан байна. Хэргийн мөрөөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүү­гийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэ­рэгтэй тэмцэх хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар үйлдсэнийг нь тогтоосон байна. Энэ хоёр сэжигтэн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ.

Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд зохицуулан 4000 гаруй хоригдлыг суллаж, зари­мынх нь ялыг хассан. Дээрх хоёр сэжигтэн тэдгээрийн тоонд багтан Онцгой дэглэмтэй хорих ангиас сул­лагдаад, дахин гэмт хэрэг үйлджээ.

Санал болгох мэдээ

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө …