“Херо”-гийн Б.Баатар прокурорт ханджээ

“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар өнөөдөр прокурорын байгууллагад хандаж, өргөдөл гаргасан байна. Тэрбээр өргөдөлдөө “”Наймдугаар сарын 15-ны орой Шадар сайд У.Хүрэлсүхтэй миний ярилцсан бичлэгийг олон нийтэд тараасан байна.

Бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай төхөөрөмж ашиглаж хийсэн гэж үзэж байна. Энэ нь хувь хүнийг дагаж мөрдөж, чагнаж байгаагийн илрэл юм.Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг намайг хийсэн болгож харагдуулахаар зохион байгуулалттай гүтгэж байна. Үүнийг миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн ажиллагаа гэж үзэж байгаа.

Иймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгүүдэд ял тогтоож хариуцлага тооцохыг хүсч байна” гэжээ 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …