Зайсангийн замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замын барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү зам засварын ажил Хан-Уул дүүрэг, Зайсангийн уулзвараас Ар зайсангийн гудамж хүртэлх замын өнгө хэсгийн хучилтын ажил хийгдэж байгаа аж. Тус замын зорчих хэсэг нь долоон метр, явган хүний зам нь 4.5 метрийн өргөнтэй, шинэ авто зогсоол бүхий тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажиллаж байна.

Богд хан ууланд явган аяллын гурван чиглэл байдгаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээт юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000-10000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг аж. 1975 онд баригдсан тус замд нэг ч удаа засвар шинэчлэл хийгдээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас зориулалтын зам барихаар шийдвэрлэжээ.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …