Ц.Сандуй албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр  зургаан цаг орчим үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн байна. Хуралдаанаар Бага хурлын товыг зарлана гэсэн хүлээлт байсан ч дотоод зөрчлийн асуудлаа ярьсаар таржээ.Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зүгээс Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь халж, намаас хөөх санал гаргасан аж.

 Уг саналыг хэлэлцэх явдцад УИХ-ын дарга М.Энхболд “Ц.Сандуйг огцруулах үндэслэл байхгүй. Учир нь 60 тэрбум бол эвлүүлэг. Шүүх эвлүүлэг гэдгийг нь тогтоосон тул огцруулах үндэслэл байхгүй” гэсэн байр суурь илэрхийлжээ.Улмаар хуралдааны явцад Ц.Сандуй “А.Ганбаатар бол миний найз. Мөнгөгүй, эрх мэдэлгүй байсан үед өөр яах байсан юм. Яагаад ойлгохгүй байгаа юм бэ” гэхчилэн сөрж, 60 тэрбумын асуудалд өөрийгөө буруугүй гэж үзэж буйгаа  хэлжээ.

Эцэст нь Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь халж, намаас хөөх асуудлаар санал хураахад Удирдах зөвлөлийн гишүүдийн 15 нь дэмжээгүй байна. Ингэснээр Ц.Сандуй албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …