Таргаар гоо сайхнаа цогц хамгаалах хялбар арга

Хоол боловсруулалт болон бодисын солилцоог сайжруулдаг, жин хасдаг, хоолны дэглэм барихад нэн сайн, хүүхдийн нэмэлт хоол тэжээл болдог, биологийн идэвхт бодис болон кальциар баялаг гээд тарагны ач холбогдол, үнэ цэнийг хүн бүр бага балчраасаа мэддэг. Харин хоол хүнсэнд хэрэглэхээс гадна шинэхэн тараг нь арьс, хумс, үсний арчилгаанд өргөн хэрэглэгддэг гоо сайхны бодис гэдэгийг төдийлөн мэдэхгүй байж магад. Бидний хүргэх дараах жорыг ашиглавал та тарагны бусад гайхамшигтай чанаруудыг мэдэрч энэ сүүн бүтээгдэхүүнийг өмнөхөөсөө илүү шүтэх болно гэдэгт итгэлтэй байна.

Арьс арчилгаанд таргийг хэрхэн хэрэглэж болох вэ?

–Ванны ширүүн бээлийг бүлээн тарганд дүрээд биеэ тойрог хөдөлгөөнөөр зөөлөн үрвэл биеийн тань арьс тарагны биологийн идэвхт бодисыг өөртөө шингээж  мөн хүчил төрөгчөөр баяжина.

–Жижиг ширхэг бүхий далайн давстай зуурсан тараг нь 100% байгалын гаралтай биеийн скраб болж чадна.

–Таван халбага (хоолны халбага=ХБ) ногоон цайг сайтар нунтаглаж гурван халбага (ХБ) тарагтай зуурж нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Энэ маск арьсыг цайруулах, үхмэл арьсан давхаргыг арилгах үйлчилгээтэй.

Гарын арьс, хумсны арчилгаа

-Гарын арьс сайртаж, ширүүн болсон бас хумс тань нимгэрч хугардаг бол гүнзгий тавганд бүлээн тараг хийж хоёр гараа ээлжлэн бүтнээр нь дүрж 10 минут байлгаарай. Энэ арчилгааг өдөр бүр хийгээд байвал хоёр долоо хонгийн дараа таны гарын арьс тэнийж, зөөлрөхөөс гадна хумс тань бэхжих болно.

Тараганд элбэг байдаг  био идэвхт бодисууд үсний уганд тэжээл өгч үсийг бэхжүүлж бүтцийг нь сайжруулдаг

-Хэрэв та хуурай үстэй бол дараах маскийг хэрэглээд үзээрэй. Өндөгний шарыг нэг цайны халбага оливын тостой зуурч гурван халбага (ХБ) шинэхэн тарагтай сайтар холиод угаасан чийгтэй үсэндээ түрхэнэ. Дараа нь  толгойндоо гялгар уутан малгай өмсөөд гадуур нь алчуураар бигнэж боогоод нэг цаг байлгаарай. Энэ маскийн долоо хоногт нэг удаа хэрэглэж байхыг зөвлөж байна.

Бүх төрлийн үсэнд зориулсан тарагны маск: Таргийг  хуйхнаас үсний үзүүр хүртэл үсэндээ сайтар түрхэж массажласнаар хуйхны цусны эргэлт сайжирна. Малгай өмсөөд алчуураар боогоод 20 минут байлгана. Хоёр литр усанд нэг халбага (ХБнимбэгний шүүс эсвэл хоолны уксус хийсэн тусгай уусмалаар үсээ угааж таргийг сайн арилгана. Энэхүү арчилгааг долоо хоногт 1-2 удаа давтаж хийвэл үсний уг бэхжиж унахаас урьдчилан сэргийлэхээс гадна үсний бүтэц сайжирна.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …