АН: 9, 10 сард хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүссэн

-110 тэрбум төгрөгөөр хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутагдалд орж, ес, аравдугаар сард олгогдохгүй байх эрсдэл үүссэн-
Сангийн яамны мэдээлэлд Ардчилсан намын бүлэг гурван зүйлийг онцолж ярив. Нэгдүгээр, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой Сангийн яамны хөрөнгийн санхүүгийн нөөц ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Сангийн яамны дэд сайд “хөрөнгийн боломж байгаа. Харин үүнийг төсвийн тодотгол суулгахгүйгээр шийдэж болохгүй байна” гэдэг мэдээллийг өгсөн. Тиймээс ч бид УИХ-ын ээлжит бусаар хуралдуулахыг УИХ-ын даргаас шаардсан. Гэвч өнөөдрийг болтол хариу өгөөгүй байгаа учраас дахин шаардах болно гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн ес, аравдугаар сард 110 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөний дутагдалд орж, хүүхдийн мөнгө олгогдохгүй байх эрсдэл үүсч байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил хийх хэрэгтэй байна. Тиймээс ч ээлжит бус чуулганы яаралтай хуралдуулах хэрэгтэй байна. Сангийн яамтай холбоотой дараагийн асуудал бол валютын ханшийн асуудал. Сангийн яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд төсвийн орлого нэмэгдсэн. Гол үндсэн шалтгаан нь нүүрсний үнэ нэмэгдсэн, борлуулалт хоёр дахин өссөнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Нүүрсний үнэ болоод борлуулалт нэмэгдэхэд валютын ханш савлаад байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр валютын ханш 2450 болж, гурван сарын дотор 300 төгрөгөөр савлаж байгаа. Энэ нь эдийн засагт олон хүндрэлийг үүсгэж байна. Гэтэл валютын ханш яагаад өссөн талаар судалгааг Сангийн яам дүгнэлт гаргаагүй байгаа гэнэ. Валютын ханш нэмэгдэх хэдхэн шалтгаан байгаа. Эдгээр шалтгааны аль нь вэ гэдгийг Монголбанк, Сангийн яам хоёр зайлшгүй дүгнэлт гаргаж Ардчилсан намын бүлэгт танилцуулах үүргийг өглөө.
Түүнчлэн ОУВС-ын асуудалтай холбоотойгоор банканд магадлан үнэлгээ хийх ажлын хэсэг дээр банкны барьцаанд мал болон хайгуулын лиценз авахыг буруу гэж үзсэн гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ нь манай улсын онцлог нөхцөлд тохиромжгүй.Мөн банкны барьцаанд юуг авах үгүйгээ манай улс өөрийн хуулиар шийдэж байгаа. Үүнийг гадны байгууллагын шахалтаар үгүйсгэх юм бол монголын бүх банк дампуурах эрсдэл хүлээх болно. Тиймээс энэ асуудалд Сангийн яамныг онцгойлон анхаарахыг санууллаа.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …