Хамрын хар батгыг арилгах үр дүнтэй аргууд

Хар батга нь арьсан дээрх хүний үсний уутанцарт гадны бохирдол орж бөглөрснөөс үүдэлтэй арьсны бохирдол үүсч үхэжсэн хэсэг бөгөөд энэ хэсгийн арьсыг гуужуулан цэвэрлэж байх хэрэгтэй. Эс тэгвээс арьс бохирдож арьсны эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй гоо сайханд ч таатай бус байх болно.

Ингээд гэрийн нөхцөлд гар доорх бүтээгдэхүүн ашиглан хар батганаас хэрхэн амархан салах аргуудыг хүргэж байна.

1. Ууранд утах – Та хар батга арилгах ямар ч арга хэрэглэхээсээ өмнө заавал хэрэгжүүлэх алхам бол халуун усны ууранд нүүрээ утах юм. Ингэснээр усны халуун уур нь арьсыг хөлөргөж үсний уутанцарыг тэлдэг байна. Энэ нь хар батгыг уутанцрыннүхнээс салгахад амархан, үр дүнтэй болгодог.

2. Хүнсний сод, алимны цуу – Багахан хэмжээний хүнсний сод, алимны цуу, усыг ашиглан зуурах ба зуурмаг нялцгайвтар болно. Ингээд хамартаа түрхэж хаттал нь хүлээгээд хуулж аваарай.

3. Хамар болон арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж сэргээх маск – 2 хоолны халбага овьёос, 3 хоолны халбага тараг, 3-4 дусал нимбэгний шүүсийг сайтар холиод нүүрний арьс эсвэл зөвхөн хамар хэсэгтэй түрхээд 20-25 минут болгоод бүлээн усаар угаана. Энэ нь химийн найрлага орсон аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг бодоход 100 хувь байгалийн гаралтай маск болох ба үхэжсэн хэсгийг арилгаж, арьсыг цайруулж, гэрэлтүүлдэг байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …