Өнөөдрөөс эхэлж дараах уулзваруудаар зүүн гар тийш эргэхгүй

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхгүй. Учир нь нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд  өнөөдрөөс эхлэн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэхээр болсон байна.

Үүнтэй холбогдуулан, өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлд өөрчлөлт орох юм байна. Үүнд:

  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Цэцэг төв”
  • Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
  • Ч:53 “Яармаг-Цэцэг төв-МУБИС”
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
  • Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-МУБИС”

 


Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …