Монголын хууль хүчнийхэн Г.Батбаяраас болоод бусад ажлаа хийж чадахгүйд хүрлээ

Яагаад гэж үү? Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газар, дүүргийн цагдаагийн хэлтсүүд, шүүхүүд, прокурор гээд Монголын хууль, хүчний бүхий л байгууллага Г.Батбаяр гэх хүний гомдолд дарагдаастай. Уг нь тэдэнд өөр хийх ажил зөндөө л дөө. Ядаж л Шадар сайдыг хэн тагнав, УИХ-ын гишүүн яагаад хүчин хийв, иргэн М-ийг фейсбүүкээр танилцсан залуу нь яагаад 10 хоног гэртээ хорив, 60 тэрбумаар албан тушаал наймаалагчид хаагуур явна … гээд л шалгаж шийдвэрлэх ёстой ажлууд мундахгүй их бий.

Гэвч Г.Батбаярын өргөдөлд л дарагдчихаад сууж байдаг бололтой юм.  Яруу найрагч Б.Галсансүхийг дүүргийн цагдаагаас дуудаж, өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн таны эсрэг гомдол гаргасан, 50 сая төгрөг нэхэмжилсэн гэж байгаа.

Ер нь Г.Батбаяр гэгч өөрт нь таалагдахгүй болгоныг хууль, шүүхийн байгууллагад өгч шалгуулах гэдэг онцлогтой хүн л дээ. Гэвч түүний гаргасан гомдолууд цагдаа, шүүхийн байгууллагад дараас болно уу гэхээс тус нэмэр болсон удаагүй.

Жишээ нь, Яруу найрагч Б.Галсансүх өмгөөлөгч Г.Батбаярыг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг доромжилсон учраас өмнө нь залилангийн хэрэгт холбогдож байсан тухай нь мэдэгдсэн байна. Хавтаст хэрэг, дугаар зүйл заалттай нь шүү дээ. Гэтэл намайг гүтгэлээ хэмээн гомдол гаргаад нэр төрөө сэргээлгэхээр 50 сая төгрөг нэхэмжилсэн байгаа юм.

Дараа нь гадны нэг компаниас нэг тэрбум орчим төгрөг авсан тухай нь мэдээлсэн. Үүн дээр нь бас л гүтгэлээ хэмээн гомдол гаргасан биз. Гүйлгээ хийгдсэн баримт материал нь байсаар байхад шүү дээ. Сүүлийн үед гарч бий нийтлэл мэдээллийг харахад Г.Батбаярыг гүтгээд, гүжирдээд байгаа зүйлс алга. Харин ч өөрийнх нь хэлснийг бичиж, ёс зүйгүй байна гэдгийг нь л анхааруулсан. Ингэлээ гээд бас л цагдаад гомдол гаргах юм болов уу даа.

Хуулийн байгууллагынхан үнэндээ Г.Батбаярыг бичиг цаас бариад ороод ирэх вий гэж залхаж суудаг байх даа. Хамгийн гол нь Г.Батбаярыг гүтгэсэн зүйл огт байхгүй болохоор цагдаа, шүүхийн ажилтан түүний ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийж, шал дэмий л ажлаа алдана. Харин энэ хооронд нь хүний охин үр 10 хоногийн туршид айл түгжигдэн, зодуулж, хүчирхийлүүлж байв. Төрийн сайд хүн олон хоногийн турш ардаа сүүлтэй явав. Хүч сул бүсгүй хүн төрийн хүний эсрэг охин дүүгээ хамгаалан нулимсаараа л зэвсэг хийж явна.

Гомдол гаргалаа гээд дансаар нь орж ирсэн гүйлгээ буцаагдахгүй, гомдол гаргалаа гээд эмнэлгээр явсан мэс ажилбар нь дуусгавар болчихгүй, гомдол гаргалаа гээд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг дарамталсан асуудал нь дарагдчихгүй гэдгийг өмгөөлөгч Г.Батбаяр сайн мэдэж байгаа. Зүгээр л нэр төрөө сэргээлгэх нэртэй хуулийнханд л ажил нэмэхээс хэтрэхгүй байна шүү дээ.

Шар

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …