Сэвхээ арилгая гэвэл

Охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоодог  зүйлийн нэг бол сэвх. Сэвх юунаас болж үүсдэг хийгээд хэрхэн арилгаж болохыг мэдмээр байна уу. Тэгвэл доорх зөвлөгөөг   уншаарай.

Сэвх нь арьсны өнгөн хэсэгт олдмол, төрөлхийн маягаар үүсдэг. Төрөлхийн сэвх нь бага насны хүүхдэд бий болгодог боловч ийм төрлийн сэвх нь 30-аас дээш насанд арилдаг. Халууны улиралд тодорч, өвөлдөө бүдгэрдэг тул  энэ үед нь сайн арчлах хэрэгтэй. Төрөлхийн сэвхтэй хүмүүс хаврын улиралд гадуур нь явахгүй байх, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, нүдний шил зүүж, саравчтай малгай өмсөх хэрэгтэй.

  • Элэг, цөс муудсанаас, жирэмслэлт, зулбалт, төрсний дараа болон үр хөндүүлснээс, бэлгийн бойжилтын хойно, шилжилтийн насанд сэвхэтвэл үүнийг олдмол сэвх гэж үздэг. Ийм төрлийн сэвхийг дотор эрхтэнтэй нь хавсран эмчилж арилгадаг.Тиймээс нүүрэндээ элдвийн тос түрхлэг хэрэглэсний хэрэггүй.
  • Хоол хүнсэндээ жимс ногоо, цагаан идээ их хэрэглэж тос, өөх ихтэй хурц хоолноос татгалз.
  • Байгалийн гаралтай тос, хүнсний төрлийн түрхлэгийг тогтмол тавьж, хоолны зөв дэглэмийг сахиж чадваас сэвх аяндаа арилна. Тухайлбал:Нимбэг, улаалзганы шүүсээр өдөрт 1-2 удаа арч. Мөн шинэ өргөст хэмх, нимбэгний шүүсийг орос цуутай хольсон түрхлэг эсвэл гашилсан сүүгээр арчих нь үр дүнтэй байдаг.


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …