Муудсан майонезны ид шид

17/08/12 12:14

1695 Үзсэн

Муудсан, хугацаа нь дууссан майонезыг хогийн сав руу чулуудахаас өөр сонголт байхгүй гэж бодож байна уу. Түр азнаарай. Таны ходоодонд “хор” болж болзошгүй энэ хүнс бусад хэрэглээнд бол шидийг үзүүлдэг аж. Тухайлбал:

1. Үс ангижруулагч
Угаалгын өрөөнд чинь ангижруулагч байхгүй. Харин хөргөгчинд чинь хадгалах хугацаа эргэлзээтэй майонез байна уу. Тэгвэл асуудалгүй, үсээ ангижруулж болно. Хуйхандаа майонез түрхээд иллэг хийж хэдэн минут хүлээгээд шампунь түрхэн угаагаарай. Ингээд л таны үс зөөлөн болж, гялалзана.

2. Хагийг устгая
Майонезыг мөн ямар ч химийн найрлагагүй хагийн эсрэг шампуниар хэрэглэж болно. Орой толгойдоо майонезоор массаж хийгээд шүршүүрийн малгай өмсөөд унт. Өглөө нь үлдэгдлийг нь угаа . Үүнийг 10 өдөр давтсанаар та үр дүнг нь мэдрэх болно.

3.Арьс арчилгаандаа ашигла
Майонез зөвхөн таны үсийг гялалзуулаад зогсохгүй арьсанд тань дээд зэргийн чийгшил өгч, таны арьсны өвчнийг анагаахад дэмжлэг болно.

4. Түлэгдэлт
Нарны хурц туяанаас үүссэн түлэгдэлт, арьс хуулалтыг майонез анагааж чадна.Майонез таны арьсанд хялбар бөгөөд маш сайн нөхөн сэргээдэг Aloe-Vera шиг үйлчилгээ үзүүлж чадна.

5. Навч өнгөлөх
Та хайртай ургамлуудынхаа навчийг сардаа хэдэн удаа майонезоор арчаад илүү ногоон бас гялалзсан өнгөтэй болгоорой. Энэхүү аргыг тасалгааны ургамлын дэлгүүрт хэрэглэдэг бөгөөд та ч бас ургамлуудаа хэзээ ч харж байгаагүй сайхан болгох боломжтой.
6. Төгөлдөр хуураа цэвэрлэ
Бага зэрэг майонез түрхсэн чийгтэй алчуурыг төгөлдөр хууран дээрээ тавиад хэдэн минут хүлээсний эцэст таны төгөлдөр хуурын даруулгууд цэвэрхэн боллоо. Майонез нь бүх бохирыг шингээж авах болно.

7. Ханан дээрх будгийн харандааг цэвэрлэ
Бүхий л ханаар чинь уран зураг зурсан бяцхан зураачдаа эелдгээр талархаад багахан майонез ашиглан шинэ ханатай болоорой. Ханандаа майонезаа түрхээд хэдэн минут хүлээж сальфеткаар арчиж аваарай.

8. Машин дээрх хуучин наалтуудаас салцгаая
Хуучны наасан наалт таны машинд байсан уу эсвэл одоо ч байсаар байна уу? Машинаа солих эсвэл ул мөр үлдээхээс өөрөөр тэднээс салж чадахгүй байна уу? Майонезаа ав, тэднээс салах цаг боллоо. Уг наалтан дээрээ майонез түрхээд хэсэг хүлээгээд арчаарай.

9. Хумсаа бэхжүүл
Хумс тань хугарч гэмтэхдээ амархан уу? Энэ тохиолдолд та маникюрт мөнгөө үрэх хэрэггүй, майонез ашиглаад та тэднийгээ бат бөх болгож чадна. Жижиг саванд майонезаа хийгээд хумсаа дүрж 5 минут орчим байлгаад гараа угаа.

10. Бөгж мултлагч
Хуруунд гацсан бөгжийг майонезын тусламжтайгаар хялбархан гаргаж болно. Зүгээр л бөгжтэй хуруундаа майонез түрхээд үз.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 − 1 =