Мэрилин Монрогийн хайр дурлалын гунигт түүх

17/08/12 10:59

2621 Үзсэн

Мэрилин 1942 онд 16 настайдаа анх нөхөрт гарч байв. Түүний нөхрийг Жим Догерти гэдэг байжээ. Энэ алхам нь түүний хувьд хүүхэд асрах газар дахин очихгүй гэсэнд байлаа. Нөгөөтээгүүр өргөж авсан гэр бүл нь өөр газар нүүх байсан тул Монрог авч явах дургүй байсантай энэ бас холбоотой. 1 жилийн дараа нөхөр Жим нь флотод алба хаахаар, харин Мэрилин Монро онгоцны үйлдвэрт ажиллахаар болжээ.

Monroe's first marriage, to high school sweetheart James Dougherty, when she was 16.
Monroe and Dougherty during their first year of marriage.
Dougherty and Monroe on Catalina Island, where he was stationed for boot camp. They divorced in 1946.
1954 оны 1 дүгээр сард Мэрилин нэрт бейсболчин Жо ДиМажотой гэрлэв. Энэ гэрлэлт 9-хөн сар үргэлжилжээ. Ди Мажо үүний дараа Мэрилинд дэмжлэг үзүүлсээр байв. Ди Мажотой хурим хийсний дараа «Хорьдугаар зуун Фокс» кино студи Мэрилинийг «Шоу-бизнесээс өөр сайн бизнес гэж байхгүй» мюзиклд тоглохыг санал болгов.
“Хүслийн долоон жил” (The Seven Year Itch) киноны зураг авалтын үеэр Мэрилин Монрог Жо Ди Мажо хардсаны улмаас харьцаа нь муудахад түүнийг Мэрилин зураг авалт дээр урьж хийж буй ажлаа үзүүлжээ. Энэ үед агааржуулагчийн салхи Мэрилиний банзалыг яг хийсгэж байгаа домог болсон үе таарсан гэдэг. Жо үүнд ихэд эгдүүцэж тэдний 9 сар үргэлжилсэн гэрлэлт нь сарнижээ.
Monroe and Yankee star Joe DiMaggio pictured after marrying at city hall in San Francisco on January 14, 1954.
They dated for two years before marrying.
1950 онд Мэрилин драмын зохиолч Артур Миллертэй танилцсан боловч дараа нь салж оджээ. Гэтэл тэд 1955 онд дахин учирчээ. Энэ үед Артур Миллер өмнөх гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй үлдсэн нэгэн байв. 1956 оны зун тэд хуримлав. Тэд 4 жил хагас хамт амьдарсан боловч дахиад л бүтэлгүйтэж 1961 оны 1 дүгээр сарын 20-нд салжээ. Үүний шалтаг нь их энгийн. Артур Мэрилинтэй гэрлэснээс хойш хэдхэн долоо хонож байхдаа өдрийн тэмдэглэлдээ: «Надад Мэрилин яг хүүхэд шиг санагдаж байна. Би түүнийг үзэн ядаж байна!» гэж бичсэнийг Мэрилин үзээд шооконд орж хэрүүл үүсжээ. Артур «сайн зохиолч байсан болохоос биш сайн нөхөр байгаагүй» гэж Мэрилин дурссан байдаг.
Monroe married playwright Arthur Miller on June 29, 1956.
At the house Monroe rented in Englefield Green in England during the filming of The Prince and the Showgirl.
1961 оны 5 дугаар сарын 19-нд Мэдиссон талбайн арга хэмээнд Мэрилин “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ерөнхийлөгч өө” дууг Жон Кеннедид зориулж дуулав. Мэрилин бүр 1951 онд Жон Кеннедитэй танилцсан аж. Мэрилинийг Жон Кеннедийн ах Роберт Кеннедитэй хайр сэтгэлийн явдалтай байсан гэдэг цуу яриа байдаг. Гэхдээ энэ нь нотлогдоогүй. Жон Кеннеди Монрог тэвэрч байгаа алдартай зураг ч жинхэндээ тийм гэдгийг бас нотлож чадаагүй.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − = 4