Өнөөдрийн өрнийн зурхай

 ХОНЬ (3/21-4/19)

Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн нөхөрлөлөөр батжих магадлал өндөр. Хэрвээ бусдын сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьбал ойр дотны хүмүүсийн дунд таны нэр хүнд өсөх болно.


ҮХЭР (4/20-5/20)

Амьдрал сайжирна. Аминч үзэл зохисгүй зантайгаа тэмцэж чадвал та ихийг хийнэ. Гэр бүл эцэг эхдээ олон цаг гарга. Хүүхдийн хүмүүжил баяр баясгалан авч ирнэ. Та чин сэтгэлээсээ, шулуун шударга ч гэсэн заримдаа хэлэхээ бодож бай. “Ам алдвал барьж болдоггүй” гэдэг үгийг сана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр оронд уйтгартай, дүнсгэр байдал ноёрхоно. Энэ нь хөршийнхөнд хүртэл нөлөөлнө. Уйтгарт санаа бодлуудаа өөрөөсөө үлдэн хөө. Дүнсгэр байдлаас салах үр ашигтай арга нь гоо сайхны салонд очих. Харин эрэгтэйчүүд эсрэгээр санамсаргүй хүнтэй таарч хундага тулгана.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Оюун санааны хайгуул хийх, нухацтай өдөр. Зөн билиг тань нэмэгдэнэ. Харилцаандаа эерэг үр дагавар авчрахыг хүсвэл даруу загна. Дотоод санаагаа болгоомжтой гаргаж, бага зэргийн ширүүн зан байхад ч буруудахгүй. Хүний аясаар байвал зарим чухал хүнд буруу сэтгэгдэл үлдээнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

 Та ялихгүй зүйлд буулт хийх дургүй байгаагаас гэр бүлийн харьцаа муудаж мэднэ. Харьцаагаа таслахыг хүсэхгүй байвал хамтрагч чинь юу хүсч байгааг анхаарагтун. Өөрөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол санал бодлыг нь хүндэлж явдаг хүндээ ханд.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр гэр бүлийн асуудлууд анхаарлын төвд орших болно. Өнөөдөр танд үнэнч хүний дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй. Та ханьдаа бүрэн дүүрэн итгэж болно. Таны бодлоор тэрний сайн мэдэхгүй ажил төрөлд ч итгэж найдахад алдахгүй. Өөрийн төлөвлөгөөгөө түүнд танилцуул. Хамтран ажилласнаар олон зүйлийг бүтээж чадна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайртаасаа сэтгэлээ илэрхийлсэн үгс, мөн магтаал сонсоно. Хэрвээ та жентельмен бол цэцэг, чихэр авна. Хэрвээ та хатагтай бол цэцэг зохих бэлэг авна. Энэ бүхэн илүү сайхан орчин бүрдүүлнэ. Таны үйл ажиллагаа түншүүдээсээ ихэд хамааралтай байж болохгүй. Өөртөө зөвхөн итгэх хэрэг заримдаа гарна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хайр дурлал, уран бүтээл, зугаа цэнгэл, шинэ танилтай холбоотой амжилттай өдөр. Амжилтад хүрэхийн тулд бүтэмжгүй зүйлийг бүү тэвч, өөртөө итгэ. Та хорвоог өөрчилж чадна.


НУМ (11/22-12/21)

Гэр бүлийн маргаан, улс төрийн цуглаан эсвэл алдаатай үйл явдлаар дүүрэн байна. Алдаа гарсан ч улам туршлагажиж, анхааралтай ухаантай хандах хэрэгтэй. Өөрийн үйл хөдлөлийн үр дагаврыг урьдчилан таахыг оролд.


МАТАР (12/22-1/19)

Хувь заяанд тохиолдох гай тотгорыг зайлуулахад тохиромжтой өдөр. Сарын энэ үед гэр бүлийн амьдралд хэрүүл маргаан үүснэ. Сонирхолтой шинэ танилтай сүй тавих тухай ч хүлээлгүй, хурдан шийдвэр гарган хурим хийж магадгүй. Та хурим хийхээр шийдсэн бол хойшлуулах хэрэггүй.


ХУМХ (1/20-2/18)

Аливаа зүйлсийг хэтрүүлэх, зохимжгүй зан гаргах өдөр. Зүрх тань өнөөдөр эмзэг байна. Иймээс хэт ачаалал бүү өг. Нуруу цээжинд мэс засал хийлгэхэд тохиромжгүй өдөр. Мэдрэлийн систем, үе мөч, хараа нүдний ердийн эмчилгээ хийлгэхэд сайн.


ЗАГАС (2/19-3/20)

Танд уран бүтээлийн онгод орох бололтой. Хайртай хүн тань таны бүтээлийг сонсох анхны хүн байх болно. Гэр бүлийн дотор аливаа өөрчлөлт хийсний хэрэггүй. Энэ долоо хоногт үйл ажиллагааны ямар ч салбарт томоохон өөрчлөлт явуулж болохгүй. Хонжворт тоглоомоор наадаад үз. Аз ивээх магадлалтай.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …