Ч.Батболдыг нэг сар хорихоор болжээ

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрчүүдийг шүүх хурал өнөөдөр боллоо. Түүнийг өчигдөр өглөө үүрээр гэртээ байхад нь албадан баривчилж авч явсан талаар бид өмнө мэдээлсэн.

Өнөөдөр болсон анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар түүний өмгөөлөгч “Дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн, илрүүлэхэд туслаж байхад ийм шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн явдал боллоо. Тиймээс дараагийн шатанд гомдол гаргана” гэв.

 

Санал болгох мэдээ

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө …