Асашёорюү Д.Дагвадорж:Монголчуудынхаа эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

17/08/11 04:24

2064 Үзсэн

Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа анх удаа   МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орсон. 

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон юм. Тус томилолттой холбогдуулан А.Бүрэнбаатар   Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна.  Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон  ямар шалгуураар сонгосон бэ? гэж асуухад  Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Асашёорюү  бол Японы од, дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. Миний хувьд УИХ, Засгийн газар, улс төрчдөд төмөр замын талаар 2-3 жил яриад, тэдний ойлгоогүй зүйлийг  Д.Дагвадоржид 20 минут ярихад л ойлгочихдог. Хэлэлцээрийн ширээн дээр Японы улс төрчидтэй нэг асуудал ярина. Гэрээ хэлэлцээрээр нэг асуудал ярина. Албаны яриагаар нэг асуудал ярина. Д.Дагвадоржийн хувьд хүнтэй маш их эвийг нь олоод ярьчихдаг. Олон улс төрч танина.

Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод, ээжээр нь  хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихдаг хүн шүү дээ. Сумогийнх нь их аварга якузона ээжийнх нь гэрт ирчихээд байхад Ш.Абэ ээжийнхээ гэрт ирэхгүй байх аргагүй. Энэ хүнээс асар их юм гаргаж  Монгол Улс ашиглах ёстой. Энэ хүнийг бөхөөр нь нэр сүрийг нь авлаа.  Монгол Улсыг өргөлөө. Одоо түүний мэдлэг, танил талыг нь ашиглая гэсэн юм” гэж хариулав. 

Харин энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж  ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шууд ярилцлагыг дууссаны дараа шууд бичлэг хийж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

 Асашёорюү Д.Дагвадорж “Миний зүгээс бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улс дахь бие төлөөлөгчөөр ажиллана. Хүмүүс зөвлөх гэхээр янз бүрийн хангамж, төсвийн мөнгө хэрэглэдэг гэж бодож байж магадгүй. Бие төлөөлөгч гэдэг бол Ерөнхийлөгчийн өгсөн чиг үүргийн дагуу тухайн хариуцсан ажлыг биелүүлж байх үүрэгтэй. Энд бол цалин хангамж эрх ямба байхгүй.  Нэгт Надад бол тэгж явах бодол байхгүй. Хоёрт Монгол  Улсынхаа хөгжлийн төлөө аав ээжээс заяасан махан биег  хэсэгхэн хугацаанд зовоож байсны үр дүнд олсон жаахан  нэр хүнд, найз нөхөд дээрээ тулгуурлаж гуравхан сая Монголчуудынхаа төлөө бас Ерөнхийлөгчийнхөө дуу хоолой болж чин сэтгэлээсээ та бүхнийхээ төлөө явж байна.  Сайхан ирээдүйн төлөө хариуцлагатай ажилд томилогдон  ажиллаж  байгаа. Энэ нь нэг талаараа  маш том хариуцлага, хоёрт асар их  айдастай байна. Монголчуудынхаа эрх ашгийн  төлөө зүтгэнэ. Айдас гэдэг бол  нэгт хувь хүний хариуцлага, Ерөнхийлөгчийн итгэл найдварыг алдахгүй тулд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. 

Ерөнхийлөгч намайг өнөөдөр сийрэг толгой гэж хэлж байна. Өшөө илүү сийрэг, хурдтай ажиллаж боломжийг авчрахын төлөө зүтгэнэ” гэж хэллээ.

Г.Нараа

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 7 = 28