“Тайпэй-2017” Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгоно

17/08/11 02:24

136 Үзсэн

Дэлхийн оюутны спортын “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөрБСШУСЯ-нд боллоо

Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов.

“Тайпэй-2017” зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохиогдох аж.  Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөнө. Арга хэмжээний үеэр  жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа. Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ. 

Мөн түүнчлэн тус наадмаас  алтан медаль хүртвэл 30 сая төгрөг, мөнгө 15 сая, хүрэл 10 сая төгрөг олгохоор болжээ.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 2 = 0