Шүүгчийн суурь шалгалтыг зарлажээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлажээ. Дээрх шүүхүүдийн шүүгчийн суурь шалгалт болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг ирэх сарын 25-наас аравдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулахаар болсон байна.

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын хоёрныг хүртэл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба хүлээн авах аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөр болсон юм  байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.