Нийгмийн даатгалын илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг олгож эхэлжээ. Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд доод хязгаар гэж байдаг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг арав багуулагчийн тухайд үндсэн ажлаас гадна хэд хэдэн ажил давхар эрхэлж хөдөлмөрийн хөлс, орлого тус бүрээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Эдгээрийн нийлбэр дүн нь дээр дурдсан дээд  хэмжээнээс илүү төлөгдсөн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог юм байна.

Энэ жилийн тухайд давхардсан тоогоор 38561 хүнд 2,6 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор тусгагдсан  байгаа аж. Иймээс даатгуулагч үндсэн ажлынхаа харъяалал бүхий эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандана. Ингэхдээ даатгуулагчийн баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр,  үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкан дахь дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлэн очсоноор илүү төлсөн шимтгэлээ авах боломжтой юм байна. Харин шимтгэл төлөлтийн мэдээллээ цахимаар авахыг хүсвэл энд дарж  цахим хаягаар орж бүртгүүлэн мэйл хаягаараа шууд лавлах боломжтой.


Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …