М.Сарнай: Би архи уудаг байсан бол энэ олон хүүхэд миний хажууд байхгүй шүү дээ

17/08/11 11:32

4684 Үзсэн

Хүний өөрийн нийлсэн олон хүүхэд өсгөж байгаа М.Сарнай ээжийн талаар таагүй мэдээллүүд сүүлд үед нэлээд их гарсан. “Энэ хүн мөнгөний шуналтай, хүүхдээр бизнес хийж мөнгө олж байна” гэсэн мэдээллийг Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа цацаж, улмаар энэ асуудлыг нь шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан.

М.Сарнай урьд нь Баянхошуу  амьдарч байсан. Харин наадмын өмнө олон хүмүүсийн ачаар наадмын өмнөхөн  Биокомбинатад эрүүл, тэгшхэн томоо хашаанд нүүж очсон.Тус газар нь нисэхээс цаашаа 13 километр зайтай. Ерөнхийдөө хотоос нэлээд зайтай. Хашааны эзэн “Ийм буянтай эмэгтэйгээс мөнгө төгрөг авахгүй” гээд үнэ төлбөргүй буулгасан байна. Энэ хашааны урдхан талд Хотын дарга С.Батболдын зөвшөөрөл олгож М.Сарнайд өгсөн, 100 хүүхдийн багтаамжтай Хүүхэд хамгааллын төв барих зургаан айлын газар нь бий. Хүүхэд хамгааллын “Сарнай” төвийг олон нийтийн хандив тусламжаар босгохоор “Нэг хүн- Нэг тоосго” аяныг С.Дэлгэр хэмээх эмэгтэй санаачлан эхлүүлжээ. Уг хандивын дансанд өдгөө 40 орчим сая төгрөг цуглараад байгаа бөгөөд энэ мөнгөнөөс болж дээрх асуудал үүссэн  юм байна.

Биднийг М.Сарнай гэрт очиход хүүхдүүд бүгд гэрийн гадаа  тоглож   байсан юм. Ерөнхийдөө тэнд тоглож байсан хүүхдүүдийн насны хувьд  2- 10 насныхан байв. Бүгд хэнээс дутахааргүй цэвэр цэмцгэр хувцастай, хүний нүдэнд дулаан харагдаж байлаа.

М. Сарнайтай  уулзаж  үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцахаар  гэрт нь  орлоо. Энэ гэрийг Ц.Сувд-Эрдэнэ хандиваар авч өгсөн гэлээ. Нэлээд том зайтай хоёр ор болон гал тогооны тавилгаас өөр зүйл тэр гэрт харагдсангүй. Цөөхөн тавилгатай хэрнээ нэлээд цэвэрхэн харагдсан юм.

Ингээд М.Сарнайтай нээлттэй ярилцсан юм. Энэхүү ярилцлагыг  уншигч та бүхэнд хүргэж  байна.

 

-Танайд нэлээд олон хүүхэд байна. Та хүүхэд харж асардаг ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?

– Анх 12 жилийн өмнө Улаанчулуутын хогийн цэгээс хоёрхон сартай охиноо 17-той охиноос үрчилж авсан. Тэр үеэс эхлээд л хүүхдүүдийг хайрлаж, тэднийг хооллож, хувцсыг нь угааж цэвэрлээд суудаг болсон. Тэгсээр байгаад 11 жил болсон. Тэр үед сайхан бүтэн амьдралтай байсан болохоор нөхрийнхөө цалингаар хоол хүнс аваад хүүхдүүд хооллодог байсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн Дэлхийн зөнгөөс надад   их тусалдаг байсан. Би өөрөө  хүчирхийлэлтэй орчинд өссөн учраас хүчирхийлэл гэдэг зүйлийг  үнэндээ  яс махандаа шингэтэл мэдэрсэн. Сургуульд явж бусдын адил цүнх үүрч баяр хөөртэй явж үзээгүй болохоор их харамсаж явдаг.

-Тухайн үед  хүүхдүүдийг хооллоход нөхөр тань хэр дэмждэг байсан бэ?

-Манай  хүн их дэмждэг байсан. Нөхөр маань цахилгаан тээвэрт ажилладаг байсан. Цалингаа буухаар надад авч ирээд өгдөг байсан. Би уут бариад Хархорин захын комиссын дэлгүүр орж хамгийн хямд хувцаснаас аваад хүүхдүүдэд өгдөг. Хүүхдүүд маань баярлаад өмсдөг байсан.

-Бүтэн амьдралтай байсан гэж байна. Гэр бүлийн тань хүн байгаа юу?

Миний хань сайхан хүн  байсан. Би бага байхдаа их зовж өссөн. Харин  бурхан намайг  ханьтай  учруулсан. Би бусдын  адил сайхан амьдарч байсан. Гэвч уучилж болшгүй зүйлээс болоод хоёр тийш болсон доо. Өрх толгойлж хүний өөрийн нийлсэн олон хүүхэд  өсгөж явна гэдэг бол эмэгтэй хүний хувьд хэцүү байдаг юм байна лээ.

-Өөрийн таван хүүхдээс гадна бусдын олон хүүхдийг өсөж байна. Энэ хугацаанд шантарч байсан үе байгаа юу? 

-Олон хүүхэд хооллож байхаар зөвхөн өөрийнхөө хүүхдийг асран хамгаална гэдэг бодол надад төрж байсангүй. Би шантарч буцаахгүй өнөөдрийг хүрсэн. Ямар ч байсан бүгдээрээ инээгээд хооллоо идэх нь хамгийн аз жаргал байдаг. Надад энэ хүүхдүүдийг асарч хамгааллаа гээд  хэцүү байдаггүй. Харин хүүхдүүдэд минь өвчин ирхээр хамгийн хэцүү байдаг.

 Би хүүхдүүддээ жижиглэнгээр хоол хийж  өгнө.  Бас гамбир, боорцог гээд л өөрт байгаа материалаараа л  хоол  хийж өгдөг байсан. Мах нэг их олдохгүй. Нэг удаа миний таньдаг охин Таван шард хиамны цехэд ажилладаг  байсан. Тэр охин эгчээ та ирж яс аваараа  гэсэн. Тэгэхээр  Баянхошуунаас усны тэргээ түрээд очиж авсан. Зам хол болохоор арай гэж гэртээ ирсэн. Тэгэж явахдаа  замдаа их уйлж байсан. Ингэж зовж байхаар юугаар ч дутахгүй сайхан амьдрах юмсан гээд уйлаад алхаж байсан. Тухай үед надад машин тэрэг олдоггүй байсан.

-Таны асарч байгаа  хүүхдүүд сургууль цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа юу?

-Баянхошуунд байхад бүх хүүхдүүд бүгд сургууль, цэцэрлэгт явдаг байсан. Би өглөө босоод хүүхдүүдээ босоорой босоорой гэхэд  нэг л сайхан байдаг. Өөрөө сургуульд явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Би өөрийнхөө сураагүй зүйлийг энэ хүүхдүүдэд сургаж, өөрөө мэдрээгүй хайрыг энэ хүүхдүүдэд мэдрүүлнэ гэж боддог.

-Баянхошуунаас хичнээн хүүхэд дагаж ирсэн вэ. Энэ хүүхдүүд сургууль, цэцэрлэг хамрагдах уу?

-Томчууд бүгд ирчихсэн байгаа. Манай хүүхдүүд бүгд албан бус сургалтад явдаг. Саяхан албан бус сургалтын захирал н.Баасандорж  ирж уулзсан. Энэ жил 12 хүүхэд цэцэрлэгт орно. Энэ  талаар хорооны нийгмийн ажилтантай ярьж байгаа.

-Энэ жил 12 хүүхэд цэцэрлэгт орно гэж байна. Хувцас хунарыг яаж бэлтгэх бэ?

-Олон түмний хандиваар  хүүхдүүд маань  зөндөө гутал  хувцас  ирсэн. Бүгдийг нь далд  хийчихсэн. Цэцэрлэг орохоор өмсгөнө дөө. Харин сургуулийн хүүхдүүд хараахан бэлдээгүй байгаа. Гэхдээ болчихно. Есөн сарын нэгэнд миний хүүхдүүд хүний хүүхдийн хажууд хөөрхөн явах хэрэгтэй. Хүмүүсийн хандиваар өгсөн эд зүйлүүд бүгд байгаа. Говь ХХК-ны өгсөн 30 хөнжил хүүхдүүд өгсөн гутал, хувцас хунар бүгдийг далд хийчихсэн. Хөнжилөө өвөл болохоор хэрэглэнэ. Хувцас хунараа хичээл сургууль орохоор хэрэглэнэ дээ.

-Энэ хүүхдүүд төрөөс өгдөг хорин мянган төгрөгөө авдаг уу?

-Ээж аав нь авдаг байх. Би нэг ч хүүхдийн мөнгийг авч байгаагүй. Өөрийнхөө хүүхдүүдийн 60 мянган төгрөг авдаг. Тэгээд болгоод байдаг байсан. Сувд-эрдэнэтэй уулзаагүй байхдаа өглөө таван цагт босоод түлээнийхээ модыг  Улаанчулуутын хогийн цэгээс түүгээд болгож байсан. Би Сувд-Эрдэнэд  гомдоод байдаггүй. Гэхдээ яагаад ингээд байгаа ойлгохгүй байна.

Та Ц.Сувд-Эрдэнийг яаж мэдэх болсон бэ?
-Өнгөрсөн өвөл хоёрдугаар сард манайд ирсэн. Тэр хүн хандив цуглуулж таван ханатай шинэ гэр барьж өгсөн. Гэхдээ энэ чинь сайхан сэтгэлт олон нийтийн буян шүү дээ. Би  Сувд-Эрдэнэд  их баярлаж явдаг. Гэхдээ Сувд-Эрдэнэ намайг их загнадаг байсан.

-Яагаад?

 – Шагнал авдаг өдөр  Сувд-Эрдэнэ залгаад та яагаад  урьд хойгуур юм хийгээд байгаа вэ..“Итгэл сэтгэл гүүр”  төрийн бус байгууллагын гишүүн байж “Их нигүүлсэл” гэдэг  гишүүн болчихлоо гээд загнасан.Тэгэхээр би Сувд-Эрдэнэ рүү чи өнөөдөр загнахгүй байж болсонгүй гээд мессеж бичсэн. Тэрнээс хойш надруу нэг их залгаагүй. Яагаад ийм асуудал гаргасныг мэдэхгүй байна.

-Энэ асуудал гарснаас хойш та Сувд-Эрдэнэтэй уулзаж, асуудлыг ярилцсан уу?

-Ярилцаагүй. Би Сувд эрдэнэ  гэмт хор хийгээгүй. Өнөөдөр хүртэл би Сувд-Эрдэнэтэй муутай харьцаж байсан тохиолдол байхгүй.

– Сувд-Эрдэнэ таныг цагдаа шүүхэд өгснөө мэдэгдсэн. Хуулийн байгууллага таныг дуудсан уу?

-Хууль байгууллага дуудсан. Би  очиж уулзаад бүх бичиг баримтаа шалгуулсан.  Хэрэг гарвал эргээд дуудна гэсэн.

-Таныг байнга архи уудаг гэдэг асуудал  яригдаад байгаа. Энэ талаар?

-Намайг  долоон хоногийн таван өдөр архи уудаг гэж яриад байгаа. Би архи уудаг байсан бол энэ олон хүүхэд миний хажууд  байхгүй шүү дээ .Энэ хүүхдүүд  архичин ээж ааваас зугтаагаад миний хажууд ирэх үү. Архичин хүн дээр хүүхдүүд ирэхгүй шүү дээ. Надад тэгж хүүхдээр бизнес хийх бодол байхгүй. Гэтэл одоо муу хүн болоод үлдэж байна. Энд ирснээс хойш энэ хавын хүмүүс  намайг луйварчин гээд байгаа. Үнэн дээ хэцүү байна./Уйлав/

– Таныг бааранд бүжиглэж байгаа зураг цахим хуудсанд тавигдсан байсан. Энэ бичлэгийг хэн тавьсан бол. Та судалж үзсэн үү?

-Бааранд байгаа бичлэг  гарсан байна лээ. Миний том ах хоёр жилийн өмнө өнгөрчихсөн. Бэр эгчийн төрсөн өдөр болоод надруу залгаад байсан би очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл  намайг хүрээд ир гээд байсан. Тэгэхээр би хүүтэй хамт явсан. Миний хүү гадна талд нь байж байгаараа ээж хурдан орчихоод гараад ирнэ гээд хүүгээ дагуулаад  бэлгээ аваад очсон. Бэлгээ өгчхөөд явах гэсэн  Сарнай бүжиглэж байгаад яв гэхээр би  гэр хол явлаа гэсэн. Тэгсэн нэг л бүжиглээд яв гэхээр бүжиглэсэн.Тэгсэн тэр хүмүүс бичлэг хийсэн байна лээ. Би  бичлэг хийж байгааг нь мэдээгүй. Тэр зохион байгуулалтай байсан юм шиг байна лээ. Манай бэр эгч одоо хүртэл утсаа авахгүй байгаа. Би маш их гомдож байгаа.

-Ер нь “Сарнай” төвийг барих санааг хэн анх гарсан вэ. Та гарсан юм уу?

-Би гаргаагүй. Сувд-Эрдэнэ гэр барьж өгснийхөө дараа  “Сарнай” төвтэй болно гэсэн. Тэгэхээр яахын вэ гэр байхад  болно гэж би хэлсэн. Гэтэл “Сарнай” төвийн төлөө зүтгэнэ гэсэн. Эцэстээ ийм зүйл хийгээд намайг хэн ч биш болголоо.

-Дүүргийн Гэр бүл хүүхэд хамгааллын газраас  хүмүүс ирж уулзаж байсан уу?

-Энэ асуудал гараагүй байхад өнгөрсөн хоёр сард анх удаа ирсэн. Түүний дараа нэг ирж уулзсан. Үед ирж байхдаа стандарт энэ тэр гэж юм ярьж байгаагүй. Нөхцөл байдалтай танилцаад явсан. Харин сая энэ асуудал гарахад бас ирсэн. Төв барина гэсэн стандарт яригдаж эхэлсэн юм шиг байна лээ.

– Одоо “Сарнай” төвийг барьж байгуулах уу. Зөвшөөрлийг өгнө гэнэ үү. Холбогдох газраас асууж  үзсэн үү? 

-Хашааг энэ сарын 11-нд барих гэж байгаа. Гэхдээ миний энэ байгаа байдал ямар ч зөвшөөрөл олдохгүй юм шиг  байна лээ. Байшин сав байх ёстой гэсэн. Ер нь “Сарнай” төвийг  зөвшөөрөл авч байж барих юм шиг байна.

-Хүүхдүүд энэ асуудлын талаар ямар нэгэн юм ярьж байна уу ?

-Ээжээ бид явахгүй  шүү гээд байгаа./ Уйлав/

 

Н.Алт 

Share Button

Сэтгэгдэлүүд

11 сэтгэгдэл.
  • иргэн 202.179.31.37

    2017/08/11 at 13:07

    Архи чинь гэжээ. Архичин гэдэг

  • зочин 27.123.213.131

    2017/08/11 at 13:44

    үнэн худлыг нь ялгаж салгаад өгөх газар байдаггүй юм уу
    хаашаа юм бэ.ядарсан нэгэндээ яагаад ийм дээрэлхүү байдаг юм бэ монголчуудаа. Сувдэрдэнэ бол хонины арьс нөмөрсөн чоно юм даа

  • Б.зочин 124.158.95.187

    2017/08/11 at 13:58

    Хүний хүүхдүүдийн төлөө ингэж амьдралаа зориулж чадах хэр олон хүн байгаа бол.Энэ эмэгтэйг муу болгож харагдуулах нь хэгд ашигтай юмб.Яагаад Монголчууд ийм эв түнжин муутай байдаг юм бол гэдэгт заримдаа гайхаж суухиймдаа

  • Цэцгээ 59.153.85.65

    2017/08/11 at 14:11

    Атаархуу,хүний мууд дуртай хүмүүсийн л хийж байгаа ажил шүүдээ.Сарнай бол нүдэнд дулаахан,муу юм хийхээргүй л хүүхэн байналээдээ.Ядарсан нэгнээ задарсан нэг нь дээрэлхэж явдаг цаг ирждээ.Бурхны цээрлэлээс айж амьдраарай Сувд-Эрдэнээ.

  • Zochin 27.193.62.220

    2017/08/11 at 14:43

    Buhel buten 12 jil ene huuhduudiig tejeej bhad eniig odoo luivar gehuu ugaasaa ter suvd erdene huuhen ooroo ajilgui iim buyanii ajil hiigeel buh mongiig oor deeree hurimtluulasl ooroo hoorhon geree tejeechdeg bsan bhgui yu.ene yadarsan emegteig ingej muuhaigaar oilguulj bdag oodgui huuhen be.

  • zanaa 202.179.27.215

    2017/08/11 at 15:27

    boliochee. ene baliar jujigchin avgaig buu demjeerei. OOroo honogiin hoolgui ajilgui olon huuhedtei bj busdiin huuhdiig hooloj haragdaach. naad avgai chi ooriinhoo huuhdiig oortoigoo olon tumneer tejeelgehiin tuld zali hereglej bgaa avgai sh dee. Buh huudiig gert ni butsaa esvel toriin baiguullaga ajlaa hiij tor huuhdiin omno huleesen uurgee bieluul. Yavj yavj ooroo hoolgui avgaigaar tumnii huuhdiig tejeelgehgui sh dee6 Ta nar uuniig oilgooch. Ooroo hoolgui hun hun hoolloh uu. hunii hool bulaaj idie gej bodoh uu. Ene bol oilgoj yadaad bahiimgui engiin logic dhuud ee. Odoo bas yag oor shigee DElger geed 1 zalitai hulgaich pabnaaltai avgaitai niileedd ballaj ba lee. Humuusee buu handiv ogoorei . harin ogsonoo too esoor ni nehej avaarai .

  • zochin 202.179.27.215

    2017/08/11 at 15:34

    Harj ba uu Ta nar. Yamarch batalgaagui gazraas hogiin yas avchirch hogiin terger turj avchraad yas butsalgaj ogdog geed . hunii huuhdiig tiim yumaar hoollolsnoos ugui ni deer . Yamar mahaar hiam hiidseg bilee. Tiim mahnii yas ni yamar bh ve. Zugeer tsever dotor mah tsuvdai bol bolj ba. Ooriinhoo huuhdiig naad hogoo tuugeed yasaa zoogood tejeene biz . Hunii huuhdiig tiim yumaar tejeeh gej tsugluulad bgaa yum uu. Ene bol bolohgui ee. Olon nit anhaaraachee.Tejeej hooliig ni duiilehgui bj yah gej hunii huuhed avchirsan yum . He chamaig uilaad hogiin yas zoogood yav gesiin. ooriinoo etseggui tenemel hogiin huuhdee hunshig bolgochhood daraa ni hunii huuhed ruu ongoltz. Baliar gahai shig avgai. Humuusiin huuhded ogson hooligg gudarch tsusalsaar bgaad delbertelee tsargalsan gahai sejgiin lalar. Ter hoorhon jaahan huuhdiig minii huu geed teverch avaad bhaar ni bur sejig hureed bgaam shi dee . huuhed buzartmaar sejgiin avgai .

  • уншигч 103.26.195.66

    2017/08/11 at 15:45

    Сүүлийн 2 сэтгэгдлийг СУВД ЭРДЭНЭ гэх СУВДАГСЭТГЭЛТЭН бичжээ дээ янз нь.

  • ZANAAAAAAAAAAAD 202.21.106.144

    2017/08/11 at 15:48

    Zanaa erhemee ta huruu nemehgui baij hoshuu buu nem dee !!!!!!!!! Chamaas iim setgel garah uu , yadag yum huuhduudee ulsguhgui geed yas hurttel zuguud l yavaa biz , yasan muuhai uuntugch hun bee chi, chi uuruu harin haraahad ch bagadh muuhai hun baina daa

  • Anonymous 122.201.21.234

    2017/08/11 at 15:58

    huuhdeer biznes hiigch balai 2 avgai 2 laa boli. uls harah yostoi bol harna. huchingin hereg, daramtlah hereg , belgiin daramt yu ch hj magad avgai nar bn. zatdag ch yum bilu. davarsan iim yumnuudiig bairand ni tavihgui yuun gazar.

  • zochin 202.179.27.215

    2017/08/11 at 16:45

    занааг дэмжиж байна. Өөрийгөө болон хүүхдээ тэжээж яадахгүй байж хүний хүүхэд өсгөнө гэж байхгүй ээ. Хүүхдүүдийг эцэг эх нь авдаггүй бол улс нь аваа. Тййм хяналтгүй юмнаас л хүний наймаа болон бусад гэмт хэрэг гардийн. Хүүхдээр бизнес хийж олон түмнээр тэжээлгэх гэсэн энэ Дэлгэр Сувд Эрдэнэ Сарнай нарыг шалгаад болиулах хэрэгтэй. Дэлгэр авгай аоол нэртэй хороо хийгээд зараад явж байвал болоо ш дээ. Сайхдаа ч биш хүиүүс хоол захиалаад млүү гарсныг нь мөнгийг буцаахгүйн тулд хийсэн нэр зүүгээд хаях гадар олдорхгүй болохоож нь аваачиж өгөө биз. Та нар орон гэргүй ядуу л бол юу ч хамаагүй идэж болно гэж бүү хүмүүсийг доромжил. тэд чинь бидний адил хүн. Эрүүл аюулгүй юм идэх ёстой болохоос энэ тэндэхийн хаягдал гологдол идэх ёсгүй. Хоолны үлдэгдэлээ аваач өгчихөөд буян үйлдсэн гэдэг цаг өнгөрсөөн. Баталгаагүй хоолноос хордлго боолвол олон хүүхдийн амь нас эрүүл мэнд яригдана. Хүүхдийн байгууллагууд асрамж энэ тэрд бол тйм зүйл хийийг хориглосон байгаа. Үүний мэдэхгүй мэдсэн ч тоохгүй бо

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 × 2 =