Д.Төрмөнх:Миний мэдэх ерөнхийлөгч Х. Баттулга

Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн  бүрэн эрхийг хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа МҮОНТР-д өчигдөр анхны шууд ярилцлагад орлоо.

Тэгвэл Ерөнхийлөгчийн МҮОНТР-д өгсөн ярилцлагын талаар зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх өөрийн цахим хуудсандаа   үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Сая ерөнхийлөгч Баттулга 30 хоногийн хооронд хийсэн ажынхаа тухай зурагтаар шууд ярьлаа. Асуулт асууж байгаа сэтгүүлч ч яаж хандах учраа сайн олж амжаагүй байхад өнөөх маань зүгээр л “Миний мэдэх женко Баттулга” яг л өмнө нь надтай ярьж байсан тэр чигээрээ найзтайгаа ярьж байгаа юм шиг ярьж цаашид хийх ажлуудыг та бүхэн дэмжээрэй гэж анд найз нараасаа, ахан дүүсээсээ хүсэж сууна.
Тэр цаашдаа бүх ажлаа бидэнтэй зөвлөж дэмжлэг хүсч явах болно. Гадна тал ч дэмжих байх.
Жишээ нь тэр нүүрсний цавчааг таслах их амархан. Си Зи Пинтэй уулзах үед хэлээд л болоо байлгүй. Авилгатай тэмцээд сүйд хийж байгаа газар дор нь зогсооно шүү дээ. ТТ ч улсын үйлдвэр, Шинхуа ч улсын үйлдвэр болохоор нүд ирмэх хооронд янзлах биз.
Майдар хот Сайншандын хүнд үйлдвэр тийш тавих төмөр замыг ч дэмжих газар олдоно. Яагаад гэвэл тэр 21 төсөл бүгдийг гадны том том (япон , америкын) компаниар хийлгэсэн өндөр зэрэглэлийн ТЭЗҮ, бэнкинг тэзү байгаа болохоор төслийн зээл өгөх орон олон гарна. Нэг төсөл нэг тэрбум орчмоор хийгдсэн бөгөөд нийт 20 тэрбумыг өөрөөсөө гаргасан юм шүү дээ. Одоо итгэх биз хийгээд эхэлхээр…
Яг хөшигтийн хөндийн нисэх шиг нөхцөлөөр явчих бүрэн магдлалтай төслүүд юм. Төслийн зээл ихэнхдээ 20 жилийн хугацаатай жилийн 2 хон хувийн хүүтэй байх бөгөөд зээл өгсөн орны мэргэжилтэн удирдан монгол ажилчид гүйцэтгэдэг. Яг шинэ нисэхийг японууд тийм нөхцөлөөр барьж өгөөд дуусч байна. Тэр ч байтугай эхний хэдэн жил японууд ажлуулж зээлийг төлүүлэх ч юм шиг билээ.
Бүхий л том төсөл, хот, дэд бүтэц ийм зээлээр боссон байдаг юм байна.
Армийг энэ ажилд татна гэж бас нэг төсөл хийсэн. Одоо тэр гадаадад дүрвчихсэн гэж олныг итгүүлчихээд байгаа Ганбаа шүү дээ…олон юм ил болж учир зангилаа нь тайлагдана даа удахгүй…
“Ард түмэн гэгч аугаа их хүч бөгөөд ямагт өөрийгөө аврах хүнийг дотроосоо төрүүлж байдаг” гэж О. Дашбалбар агсан ямар онож хэлсэн юм бэ дээ л гэж бодож суулаа.

Ерөнхийлөгч болсоны дараа наадмаар өөрөө надруу залгаад ярихад их сонин санагдсан. Хуучин янзаараа баахан яриад төгсгөлд нь би
– Чамайг дэмжиж байгаа хүмүүс ямар их байнаа. Фэйсбүүк бараг ерөнхийлөгчийн тамгын газрын сайт болчихлоо…гэсэн
-Харин тэрнээс чинь л их айж байна. Яаж энэ олон хүний ачийг хариулнаа…л гэж шаналж сууна. Найзыгаа дэмжээрэй…гэхэд нэг л дотно тэгээд бас их хариуцлага хамт үүрчихсэн юм шиг мэдрэмж төрсөн дөө…Одоо тэр ганц миний ч биш та бүхний найз болсон болохоор над шиг мэдрэмж, бас хариуцлага танд ч гэсэн төрж байгаа байх… Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг хоёр утгатай ч юм шиг. Ямар эзэн билээ..?
Энэ хүн бол амьдрал маш сайн мэднэ. Элсэн чихрийн бөөний үнийг ч одоо ч цээжээр хэлдэг нөхөр шүү дээ…Мөнгө энэ тэрд аль дээр ханачихсан хүн. Одоо тэрэнд ганцхан чинь хүсэл байгаа нь энэ ард түмнээ яаж баян болгох вэ л гэсэн бодол байгаа.
Түүний амбиц бол эх орноо гялалзтал хурдан дээш татах болвол ээждээ зах цухаас нь харуулах юмсан гэсэн ганц л хүсэлтэй юм билээ. Яг хэрэг дээрээ ээж нь тэр хачин худлаа баривчилгаа энэ тэрээс болоод гэнэт муудсан юм шүү дээ. Номондоо өгүүлсэн түүх бол.
Би ном бичих явцдаа л анзаарч мэдлээ. Бид цөөхүүлээ болохоор бүгд бие биенээ мэднэ гэх ч зүс танихаас дотор танидаггүй бололтой. Тэгээд ч бүр харин яг хажуудхаа хамгийн муу таньдаг юм билээ. Маш том хардаг үнэхээр ард олныг дээш татъя гэсэн чин бат бодолтой болсон гэдгийг ном бичиж байж л яг мэдэрлээ.
Одоо бусад нь ч гэсэн жоохон ч гэсэн сэрж байгаа байх. Ард олны итгэл хайрыг аваад улс орноо дээш татах тухай бодож эхэлж байгаа биз.
Заавал ийм нэг хөдөлгөгч хүч дуурайх дуурайл хэрэгтэй байдаг юм шиг билээ.
Хамгийн гол нэг олонхиос өөр чанар энэ нөхөрт байгаа нь аливаа юмыг маш томоор цараатай харж сэтгэдэгт байгаам. Ихэнх хүнд ийм чанар байдаггүй. Ахуйн хүрээний л бодолтой байдаг. Тийм хүмүүс хүүхэд шиг хэвээрээ бөгөөд “тоглоом”оо л олон, үнэтэй болгохыг зорилго болгосон байдаг. Яасан ийсний ард олон бид вэ?Зарим нь хамаатнаа ч өөд татахгүй шүү дээ…
Тэхээр нэг олноороо хамтаараа хэлэлцсэн, “аавдаа хэлнэ шүү” гэж айлгасан хийж бүтээсэн сайн цаг ирж байх шиг байна.
Гэхдээ одоо өнөөдүүл түүнийг үндсэн хууль өөрчлөх замаар шүдгүй арслан болгох гэж чадлаараа үзнэ. Тэдний хоолыг бидэнд тараах гээд байгаа юм чинь амиа тавиад ч хамаагүй үзнэ шүү дээ. Зарим нь дүрвэж гарах байх.
Одоо баячуудын нөхөрлөл ч батжина. Хэн хамаг хөрөнгөө ( Тамирын голын мөсийг долоох шахаж олж цуглуулсан хөрөнгөө юу…) энэ нөхрөөр “нутгийн гуйлагчингууд”ад тараалгахыг хүсэх юм?
Тэхээр сонгууль дуусаагүй, Монгол бүрэн ялаагүй л гэсэн үг.
“Олзыг олуулаа” гэсэн үг уг нь байдаг биз дээ.
Газрын баялаг бол олз шүү дээ. Хэн ч хийгээгүй. Хээр хэвтээ олз юм” гэж үзэл бодлоо илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …