Өмгөөлөгч Г.Батбаяр хэнээс нэг тэрбум төгрөгийн хөлс авав

Өмгөөлөл хийж, хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн этгээд хөлс авах нь зүй ёсны хэрэг. Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг харилцан тохиролцож тогтооно гэж заасан байна. Эндээс өмгөөлөл хийсэн хуулийн этгээд яг төчнөөн төгрөг авна гэсэн тодорхой ойлголт байхгүй аж.

Гэвч өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн өмгөөлөл үзүүлээд нэг тэрбум гаруй төгрөгийн хөлс авсан асуудал яалт ч үгүй анхаарал татсаар байгаа юм. Яруу найрагч Б.Галсансүх өмгөөлөгч Г.Батбаярын дансанд 400 гаруй мянган ам.доллар орсныг батлах баримтыг дэлгэсэн байдаг. Тэр тусмаа гадны нэг компаниас энэхүү гүйлгээ хийгджээ.

Тэгвэл Г.Батбаяр тэрхүү компанид чухам ямар үйлчилгээ үзүүлсэн болоод хөлсөнд нь тэрбум гаруй төгрөг авсан нь анхаарал татахгүй байна гэж үү.

Гэнэтийн ашгийнхаа 10 хувь болох 108 сая төгрөгийн татвар төлсөн тухайгаа сайрхаж явсан нь түүнийг тэрбум төгрөгтэй болчихсон гэдгийг илтгээд байгаа юм. Уг нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, татвараа төлсөн гэжээ. Гэвч гадны компанид ямар ажил хийж өгөөд ийм хэмжээний төлбөр, хөлс авсан тухайгаа огт ярьсангүй.

Үүний цаана гэмт хэргийн шинжтэй, эсвэл эх орныхоо газар нутгийг наймаалцсан асуудал байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрөөд байгаа юм.

 Өмгөөлөгч Г.Батбаярын хувьд “цааш нь битгий дамжуулаарай” гэж итгэж ярьсан найзыгаа нэр хүнд олж авахын тулд “худалдчихсан” л хүн юм. Тэгэхээр нэг тэрбумыг олохын тулд юу ч хийсэн байхыг үгүйсгэх арга алга.

Тиймээс л хэн Г.Батбаяр нэг тэрбум төгрөгийн хөлс төлж, ямар асуудлаа шийдвэрлүүлсэн бэ гэдгийг л асуугаад байгаа юм. Яруу найрагч, “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх энэ асуудлыг судалж байгаа бөгөөд тун удахгүй олсон мэдээллүүдээ олон нийтэд дэлгэх болно гэсэн юм.

Даш

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …