Ц.Баасандорж: Ч.Батболдоос гадна цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулсан

17/08/10 02:42

1067 Үзсэн

Өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өнөөдөр өглөө, үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж, улмаар баривчлан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Ц.Баасандорж өмгөөлөгч АТГ-аас мэдээлэл авсныхаа дараа сэтгүүлчдэд тодруулга өглөө.

-Ч.Батболдыг саатуулсан талаар мэдээлэл цацагдлаа. Хаанаас саатуулсан юм бэ?

-Шадар сайдыг дагаж байсан гэх хэрэг шалгагдаж байгаа. Өнгөрсөн шөнө Ч.Батболд гэдэг хэргээ илчилсэн гол гэрчийг гэртээ амарч байхад нь хуулийн байгууллагын ажилтнууд цонхыг нь хагалж ороод газарт хэвтүүлэн, баривчлаад аваад явсан байна. Ч.Батболдоос гадна А болон Ж гэх цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулсан гэж яригдаж байна. Энэ албан хаагч нар Ч.Батболдтой хамт ажиллаж байсан. Ч.Батболд тухайн үед би хууль бус үйл ажиллагаанд оролцож байна, үүнийг хиймээргүй байна, таслан зогсоомоор байна гэдэг асуудлыг ярьсан байдаг. Гэтэл дээрх хоёр албан хаагч нь уг асуудлыг баримтжуулаад эрх бүхий байгууллагад нь хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Шадар сайдыг зохион байгуулалттайгаар тагнаж, чагнасан үйл ажиллагааг илчилсэн хоёр цагдаагийн алба хаагч болон Ч.Батболдыг бариад аваад явчихлаа. Хоёр хоногийн өмнө Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гэрч, хохирогчийг хамгаалах тухай хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Ч.Батболд нь энэ хэргийн гол гэрч, хэргээ илчилсэн, энэ бол Тагнуулын байгууллага шалгах ёстой төрийн эсрэг гэмт хэрэг. Гэтэл хэргийн цорын ганц гэрчийг хэргээ илчилснийх нь төлөө барьж, одоо ямар үйл ажиллагаа, яаж явж байгааг мэдэхгүй байна.

-Байцаалтыг хаана авч байгаа талаар мэдээлэл байгаа юу?

 -Бидний авсан мэдээллээр байцаалт авч байгаа алба хаагч нар нь Ерөнхий сайдыг гүтгэлээ, доромжиллоо гэдэг илт нэг талыг барьсан агуулгаар, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ хэргийг үнэн зөв шударгаар шийдэх хэрэгтэй байна. Яагаад нэг сарын өмнөөс байцаалт өгье гээд яваад очиход байцаагч нар нь алга болдог, зугтдаг байсан мөртлөө нэг сарын дараа гэнэт баривчилж байцаагаад эхэлж байгаа юм. Хоёрдугаарт, яагаад Очир харуул хамгаалалтын алба болоод бусад үүнийг зохион байгуулсан, 50 сая төгрөг өгсөн нөхдийг барьж байцаахгүй байгаа юм бэ.

-Ч.Батболдтой хамт хоёр цагдаагийн  алба хаагч саатуулагдсан гэж байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Эрүүгийн цагдаа газрын хоёр цагдаа энэ хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Ч.Батболд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж  байхдаа хамт ажилладаг байсан. Энэ хоёр цагдаагийн алба хаагчид анх бүх мэдээллээ өгсөн байдаг юм. Цагдаагийн байгууллагын ажилтны гол үүрэг нь гэмт хэргийг таслан зогсоож, эрх бүхий байгууллага мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу   шадар сайдад  мэдэгдсэн байгаа. Энэ хоёр цагдаагийн ажилтан хаана хоригдож байгаа тодорхой бус. Мөн ар гэрт мэдэгдээгүй байна. Хуулийн байгууллага эрх мэдлээ ашиглаж, гэрчид нөлөөлж болсон үйл явдлыг  буруугаар шалгах юм бол бид хүн бүхэнд хариуцлага хүлээлгэнэ. Энэ төрийн эсрэг гэмт хэрэг юм . Иймээс асуудлыг шударгаар шалган гэдэгт итгэж байгаа.

-Та Ч.Батболдыг баривчилсан гэдэг  мэдээллийг хаанаас авсан вэ?    

-Ч.Батболдын эхнэр мэдээлэл өгсөн байгаа. Эрүүгийн хэрэг шалгахад хугацаатай байдаг юм. Гэтэл АТГ болон Тагнуулын газрууд хуулиа биелүүлж ажиллахгүй байна.

-Шадар сайд гэрчүүдтэй уулзсан юм уу

– Шадар сайд  гэрчүүдтэй уулзаагүй байгаа.Хоёр цагдаа хуулийн үүргээ гүйцэтгэсэн Ч Батболд гэдэг хүн шадар сайдыг  дагах даалгавар авсан.  Манай дарга даалгасан.Энэ ажил  ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалсан гэдгийг тухайн хүмүүст ярьсан байдаг. Үүний дагуу хоёр алба хаагч бүх зүйлийг баримтжуулж шадар сайдад мэдэгдсэн байгаа.Тухайн үед шадар сайд Тагнуул газар болон АТГ шалгуулах хүсэлтээ гаргасан байдаг юм.

Н.Алт

Share Button

Сэтгэгдэлүүд

12 сэтгэгдэл.
  • тЖИ 158.69.25.151

    2017/08/10 at 15:02

    Хүрэлсүх сайд шиг ажлаа сэтгэл зүрхээрээ хийж гүйцэтгэж удирдаж чадаж байгаа хэн байгаа юм бэ. онцгой байдлын албаны мянга мянган залуусын төлөө цаашлаад эх орныхоо төлөө энэ хүнээс өөр хэн ингэж тэмцэж зүтгэж байгаа юм бэ.
    Тийм байхад энэ хүнийг алахыг оролдож байдаг. Буруугаа хүлээгээд үнэн мөнийг хэлсэн хүнийг одоо ингээд баривчилцан бүүр нэг даварцан
    ЭРДЭНЭБАТАА ЧАМД ИХ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ БАЙНАА ГЭХДЭЭ АРД ТҮМЭН ЧАМАЙГ ЮУ ХЙИГЭЭД БАЙГААГ ЯЛГАЖ САЛГАЖ БАЙГАА ШҮҮ

  • Oyukaa* 103.253.146.245

    2017/08/10 at 15:24

    shudarga bus baina. Erdenebat engesen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej bariwchilj bgan bol. Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu

  • Sarnai* 191.101.30.254

    2017/08/10 at 15:24

    Ysan gej ingej bgan bol tsagdaa nar ni xvrtel Erdenebatiin tald orchixsonuu. Araichdee. xarin Erdenebatig bariwchlax yostoi baimaar yum

  • Haagii) 139.59.131.232

    2017/08/10 at 15:39

    Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа /ж нь: МАК ххк/ тэжээдэг засгийн газар болж хувирчихсан. Тийм хүмүүс хүний нэр төрд халдаж, иргэдийн тархийг ингэж угаахаас сийхгүй ээ.

  • Baagii) 192.162.242.170

    2017/08/10 at 15:40

    MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson. Suudliin tuluu uvaigui uildel hiihee zogsooy Eronhii saidaa!!!

  • Anonymous 202.179.26.108

    2017/08/10 at 17:07

    UU ZAZA ENE HUMUUS NI BICHIJ UGCH BNADAA KKK SHAL TEHEG UMAA BUUN JUJIG KOREA DRAM BAINADAA .HENIIG NI GEH UM ALGA GEHDEE ENE BOL ZOHIOMOL DRAM GEJ BI DUGENCHLEE.YAJ CH BODSON NAMAIG TEG GESEN INGE GESEN GEJ YARIDAG HUN BAIDAG UMUU SHAL HUDLAA …erguu tulug l tegj yarih bhda .Shar hadni emneleg yavuul tur tumur nuure uzuul iim erguu umnuudad.Yadgiin dahij bitgii erguuteed bai geed.

  • Zochin 202.70.46.225

    2017/08/10 at 19:10

    Hediigeer guitsetgeh ajil hiideg ch gesen tagnuul tsagdaa huchnii baiguullaga dotor eh oron ard tumnee gesen setgeltei zaluus bga gedegt itgej bn. Hurelsuh saidiig dejij bn. Turd garsan oligarhiudad nam hamarahgui Mongol ulsiin huuli uilchileh yostoi.MAN bl ard tumni nam bolohoos bish Mi ovogtiin nam bish

  • оюунаа 202.131.248.210

    2017/08/10 at 21:34

    дарамтлаж айлгаж сүрдүүлж байна шдээ арай л юмаа

  • Зочин 46.101.93.33

    2017/08/10 at 22:07

    Хууль шүүх нь Эрдэнэбат Энхболдын хувийн хамгаалалтын алба шиг л ажиллах юм. Ичиж үхээсэй. Монгол хүн байж хятлын гар хөл болхоосоо.

  • Зочин 150.129.141.78

    2017/08/12 at 17:54

    Энэ бол зохиомол хэрэг гэж харж байна,Эрдэнэбат хүнийг дага гэж мөнгө өгчихөөд барьж хорих уу бас ийм хүрэлсүхийн өөрийн танил хүнээр дагаж мөрдүүлэх үү иргэн би ч ий тэнэг биш Хүрэлсүх намын даргын албан тушаалд шунаад шоудсан байх гэж харагдаж байна

  • Mongol 202.131.243.162

    2017/08/16 at 10:17

    ухна хүрэлсүх угаасаа цаагуураа илт жанхууг дэмжиж гаргаж ирсэн, ухныг үтэр түргэн огцруул. ман өөрийн идээ бээрээ шахаж, жанхуу хулгайчийг төмөр замын хэргээр болон бусад үй олон үйлдсэн хууль бус хэргээр нь уих-р оруулж огцруул…

  • иргэн 122.201.26.238

    2017/08/16 at 11:12

    Ингэж төрийн ажил намын ажил хийхгүй.Хүний гөр хөл болж намаа муухайгаар олонд харагдуулж байгаа Хүрэлсүх өөрөө бүүр муухай жудаггүй харагдаж байна.Ийм арчаагүй нөхөр яг сэтгэлээрээ ажил хийж байгаа гэдэг нь үнэнд нийуэх нь юу л бол.Харин өөрийгөө олонд ямар арчаагүй албан тушаалд шунадагаа нотлож байгаа нь нотлогдлоо.Хүрэлсүх Баттулгын зөвлөх нь болвол илүү ариун шударг зүйл болно.МАн-д ийм хүмүү хэрэггүй өөрсдийнх хэлээд байгаа шиг шинэчлэлээ эдгээр хүмүүсээр эхлэж хийх хэрэгтэй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 2 = 6