“Guys” хамтлагийн дуучин М.Мягмарын шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ

17/08/10 12:12

311 Үзсэн

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин М.Мягмарын “Захиа” нэртэй шинэхэн  уран бүтээл  сонсогчдын  хүртээл боллоо.

Тус уран бүтээл нь  2015 онд дуучин М.Мягмарын Unitel  компанитай хамтран хэрэгжүүлж буй  төслийн хүрээнд  сонсогчдын хүртээл болсон  “Байна уу, Ээж ээ”  уран бүтээлийн үргэлжлэл юм.

 Захиа дууны хөгжмийн зохиолчоор Г.Онон ажилласан бол  дууны үгийг  дуучин М.Мягмар өөрөө зохиожээ.

Дуучин М.Мягмарын Сайн байна уу, Аав аа төслийн хүрээнд зориулан гаргасан уран бүтээл болох “Захиа” дууны нээлт Аавуудын баяр өдөр болсон юм.

М. Мягмар  “Байна уу, Ээж ээ” дууны дараа аавдаа зориулан сэтгэлийн өргөл барих юмсан гэж бодож энэхүү “Сайн байна уу, Аав аа” төслөө хийхээр эхлүүлсэн . Аавдаа зориулан гаргаж буй уран бүтээл юм” гэж нээлтийнхээ үеэр хэлэв.

Дууны үг

Захиа
Амгалан сайн бна уу хайрт аав аа
Хүү чинь таныгаа саналаа
Ханхайх сүрлэг дүр тань үзэгдээд
Хүүхэд насаа дурслаа
Хөтлүүлж заалгаж явсан тэр үе
Хүмүүжүүлж сургаж явсан тэр үе санагдлаа хайрт аав аа
Орчлон дэлхийг хайрлахыг заагаад
Олон түмэнтэйгээ явахыг захьсан аав минь та
Энэ бүхнээ үргэлж дуулна хүү чинь таньдаа
Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Алдаж онож үзлээ хайрт аав аа
Амьдрал зааваргүйг мэдлээ
Хан хуур шиг хоолой тань сонсогдоод
Хамтдаа байснаа дурслаа
Ухааруулж зэмлэж хэлсэн тэр үгс
Аргадаж хүүдээ амласан тэр үгс санагдлаа хайрт аав аа
Учирлаж ойлгуулж хэлсэн үг тань
Одоо ч гэсэн чихэнд минь тодхон дуулдах юм аав аа
Энэ бүхнээ дурсан дуулна хүү чинь таньдаа
Дахилт:
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ
Аавын хүү байсан би Хүүгийн аав боллоо. Хан тэнгэр шиг, Хангайн уулс шиг түшигтэй таныхаа хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа Аав аа!
Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ

Дуучин М. Мягмарын аавдаа зориулан бүтээсэн Захиа дууг хүлээн авч сонсоно уу

Г.Нараа

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


6 + = 14