Ц. Баасандорж: У.Хүрэлсүхийг зохион байгуулалттайгаар дагасан

17/08/09 01:03

756 Үзсэн

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  ахлах зөвлөх  Энх-Амгалан, Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр, хуульч  Ц. Баасандорж   нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуульч  Ц.Баасандорж2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа зохион байгуулалттайгаар  Монгол Улсын Засгийн газрын   шадар сайд  У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан байдаг.  Энэ тухай  АТГ, ТЕГ-т  2017 оны долдугаар сард гомдол гаргасан байдаг.  Өнөөдрийг хүртэл уг байгууллагууд ямар нэгэн дорвитой  үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй байна. Энэ зохион байгуулалтай явуулж байгаа үйл ажиллагаа нь   шинээр хэрэгжиж байгаа  эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. 

Энэ нь эрүүгийн хуулийн 19-р зүйлийн .19.2 т заасан  төрийн эрхийг хууль бусаар авах саатуулах  гэмт хэргийн шинжтэй үйлдэл.19,3-т заасан төрийн өндөр албан тушаалтны  амь биед халдах  гэмт хэргийн  шинжтэй үйлдэл

Экстремист гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа.  Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан, мөшгөсөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүс одоог болтол  шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний  зүгээс  шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь өөрөө  Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн хуульд заасны дагуу тав хоногийн дотор хэрэг үүсгээд шалгаад хариу хэлэх ёстой юм. Гэтэл өнөөдрийг хүртэл  ямар нэгэн хэрэг үүсгээгүй нь  хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна.  

Дараагийн асуудал нь  уг хэргийн харьяаллыг  авлигатай тэмцэх газар тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг  Улсын Ерөнхий прокурор Энх-Амгаланд гаргасан. 

 Уг хэргийн ха цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл бол Монгол Ардын намыг хамгаалж байгаа хүчний байгууллагад ажилладаг нөлөө бүхий улс төрчтэй холбоотой маш  ноцтой  мэдээллийг дэлгэсэн  учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваач гэсэн хүсэлт гаргасан.

Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд буцаалт  авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз гэсэн хардлага гарч байна. 

ЦЕГАТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна”гэв.

 Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр

“У.Хүрэлсүх сайд бол  Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг  биед халдах тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Өнөөг хүртэл нэг сар болчихоод байхад  нэг ч удаа Засгийн газраас ямар ч  зүйлс ярьсангүй, мэдээлэл хийсэнгүй. Долдугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын зарим  удирдлагууд гишүүд болон  М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг. 

Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай,  зудтай  зууралддаг гэдгийг мэдэж байгаа. Өчигдөр У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй  10-аад холбогчтой байгаа юм.  Яагаад Засгийн газрын гишүүнийг  бусад нь өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байна вэ. 

Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна. Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой асуудал  биш. Монгол Улсын  томоохон асуудал болоод байна . Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ” гэв.

 

Г.Нараа

 

 

Share Button

Сэтгэгдэлүүд

7 сэтгэгдэл.
  • Нар сар* 138.68.70.63

    2017/08/09 at 14:20

    Улаан цайн Эрдэнэбат Энхболдын хийсэн л хэрэг ш дээ. Гэрчүүд нотлох баримтыг хангалттай өгёөн биздээ.

  • Jijoo* 185.89.248.35

    2017/08/09 at 14:22

    Enhboldiin xor xutgax ajillagaa biz. Uls turuus archaagvi yumnuudiig gargaj xaymaar bn.

  • Undaka) 192.162.242.160

    2017/08/09 at 14:32

    Uunees iluu barimttai medeelel gj yu baihawdee,Erdenebat namiin darga boloh gj ulairch bnda. Er hun shg oligtoihon ursulduuch!!!

  • Shuree) 167.114.159.186

    2017/08/09 at 14:34

    МАН-ыг цээжээрээ хамгаалдаг ганц хүн шүүдээ. Эрдэнэбат шиг л суудлын төлөө чичирч иймэрхүү юм хийхээр хүн биш. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах Хүрэлсүхээс өөр хүн байхгүй учир эд нар айж үхэх гэж ийм хогийн үйлдлүүд хийж байхгүй юу.

  • Man-n gishuun 202.21.125.146

    2017/08/10 at 16:44

    Хүрэлсүх өөрийг нь дагаж далдагнадаг Христчин Оюунэрдэнээр Энхболдын бичлэгийг хийлгэж Женкод өгч Энхболдыг унагасан. Одоо Оюунэрдэнийн эцэг нэгтэй дүү Hero-н Баатараар зохиомол эвлүүлэг хийлгээд өрөвдүүлж намын дарга болох гэж улайрч явна. Хүрэлсүх Содбаатар нарт албан тушаал л байвал юун МАН. Женкод зарчихаад л гадагшаа явчихна. Балиар новш

  • bbb 112.72.8.250

    2017/08/10 at 16:57

    baasandorj balai haana mongo bn tend buruu ch bsan vilchilj hudlaa yrij yvah yuma chi zailaach shunaltai har novshoo

  • saran 112.72.8.250

    2017/08/10 at 16:59

    hvrelsvhee baasandorjoos hol baigarai naadah chin butsaagad muridag shvv

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 × = 36