Сарнайгийн үйлдлийг бодлогоор дэмжмээр байна

 “Сарнай” асрамжийн төвийг барих хандивын аяны талаар мэдээлэл олны анхааралд өртөөд байна. Учир нь энэхүү аяныг санаачилсан “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан “Нэг хүн-нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоож буй тухай мэдээлсэн билээ.

Харин түүнтэй маргаан үүсгээд байгаа М.Сарнай “мөнгөний асуудлаас болж муудалцсан. “Нэг хүн-нэг тоосго” аяны тодорхой хэмжээний мөнгө Ц.Сувд-Эрдэнийн данс руу орсон. Мөн С.Дэлгэр эгч бид хоёр хамтран эзэмшдэг данс нээлгэсэн. Тэр олон жаахан хүүхдүүдийн хажуугаар би дандаа хот руу орж ирээд хүмүүсээс мөнгө аваад байж чадахгүй байсан болохоор энэ дансыг нээлгэхдээ С.Дэлгэр эгчийг надтай хамтран эзэмшээч ээ гэж хэлсэн. Үүнээс болоод Ц.Сувд-Эрдэнэ ийм асуудал гаргасан байх. Намайг шагнал авсан өдөр залгаад загнасан. “Яагаад араар юм хийгээд байгаа юм бэ, яагаад “Итгэл сэтгэлийн гүүр” гэдэг нэр гараагүй юм бэ, та яагаад өөр төрийн бус байгууллагын нэр хэлээд байгаа юм бэ гэсэн. Үүнд маш их уурласан. Гэхдээ бид тэр нэрээр явахыг хүсээгүй, тэр хүний ажил түүгээрээ байж л байна. Бид өөрсдөө “Их нигүүлсэл” гэдэг ТББ-ыг гаргаж ирсэн. Үүнд л маш их уурласан бололтой” гэдгийг онцлон хэлсэн юм.

Үүний дараа Ц.Сувд-Эрдэнэ цагдаагийн байгууллагад хандаж мөн дахин өөрийн цахим хуудсандаа дансны  хуулгаа нэг бүрчлэн тавьсан юм. Гэвч энэ асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байна. Энэ хоёр хүний хэнийх нь буруу хэнийх нь  зөв гэдгийг олон нийтэд ойлгохгүй байна. Мэдээж М.Сарнайгийн хувьд сайн үйлс хийж айлын үрсийг алаг үзэхгүй асарч хамгаалж байгаа.

Харин сайн үйлс хийдэг хэмээн өөрийгөө өргөмжилсөн Ц.Сувд-Эрдэнэ гарч ирээд хандив цуглуулсан ч, түүнийгээ өгөхгүйгээр нөхцөл байдлыг ийм дээр нь хүргэчихлээ.

Өнөөдрийн  нийгэмд  хүүхдийн асуудал ямар байгаа билээ. Манай төр засаг  гудамжинд байгаа хүүхдийнхээ асуудлыг өнөөдрийг хүртэл  шийдэж чадахгүй байна. Гэтэл жирийн нэгэн эмэгтэй амьдралын боломжгүй айлын хүүхдийг асран хамгаалж, тавтай тухтай орчин бүрдүүлэхийн төлөө зүтгэж байхад буруутгах бус харин ч дэмжээд өгмөөр  байна. Мөн Сарнайгийн  эрхэлж буй үйл ажиллагааг  албан ёсных болгоод өгчихвөл.

М.Сарнай төрөлжсөн асрамж халамжийн үйлчилгээг эрхлэх гэж байгаа бол энэ үйлчилгээний талаар тусгай зөвшөөрөл авсан байх хэрэгтэй юм байна. Энэ зөвшөөрлийг бол нийгмийн халамжийн байгууллагаас олгодог.Халамжийн байгууллагаас зөвшөөрөл авахдаа зарим стандарыг хангасан байх шаардлагатай аж.

Энэ стандарт 2008 онд батлагдаж,  2009 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хоол тэжээл ямар байх гээд бүх зүйлийг нарийн заасан  байдаг гэдгийн мэргэжилсэн албаны хүн хэлсэн юм.

Ерөнхийдөө  шаардлага хангасан иргэн аж ахуйн нэгж  хүүхдийн асрамж байгуулах зөвшөөрлийг олгодог гэнэ. Энэ байдлаас харахад жирийн нэгэн иргэн зөвшөөрөл авахад тун бэрх бололтой. Иймээс хүүхэд асрах, хамгаалах хүсэлтэй байгаа Сарнай шиг хүмүүсийг төрийг бодлогоор дэмжмээр байна.

Н.Алт

,

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …