Жүдочдод өмсгөл бэлэглэжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ  сарын 28-наас  ирэх сарын 3-ны өдрүүдэд Унгарын Будапешт хотноо болно. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Будапешт-2017′-д өрсөлдөх жүдочдод Японы спортын хувцас хэрэглэлийн ‘Kusakura’ компани жүдоги буюу өмсгөл бэлэглэлээ. Тус компани тав дахь жилдээ баг тамирчдыг ивээн тэтгэж байгаа юм.
2017 оны ДАШТ-д зодоглох Монгол Улсын шигшээ багийг Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар ажиллана. Харин шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг сонгогджээ.

ДАШТ-д оролцох монгол улсын шигшээ баг

Эрэгтэй

  • 60 кг: Ганбатын Болдбаатар, Дашдаваагийн Амартүвшин
  • 66 кг: Ганболдын Хэрлэн
  • 73 кг: Ганбаатарын Одбаяр
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
  • 90 кг: Гантулгын Алтанбагана
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • +100 кг: Найдангийн Түвшинбаяр, Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг
  • 52 кг: Чинтогтохын Аззаяа, Бишрэлтийн Хорлоодой
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн
  • 63 кг: Болдын Ганхайч, Балдоржийн Мөнгөнчимэг
  • 70 кг: Батбаатарын Хулан
  • +78 кг: Баттулгын Мөнхтуяа  нар оролцоно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.