Эрдэнэтийн 49 хувийн эзэмшигчид Хятадуудтай “ойрхон” ажилладаг уу

Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудал сүүлийн жилүүдэд олны анхааралд өртх болсон. Үнэндээ үе үийнтөр засгийн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлуудтай болон шийдвэр гаргах түвшний улс төрчидтэй “ойр ажиллаж” чадаг сүйхээтэй нэгэн  Эрдэнэтээс ихээхэн хэмжээний ашиг олдог байсан гэдгийг бид мэднэ.

Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг төр авна авахгүй, ХХБ авах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд ХХБ-ны талаас буюу 49 хувийг эзэмшигч талын гар хөл болсон  хятадын зарим иргэн Эрдэнэтээс ихээхэм хэмжээний ашиг хүртэж байгаа тухай мэдээлэл ирлээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, 1982 онд төрсөн, Монгол улсын иргэнтэй гэрлэсэн, өдгөө 35 настай Наралдай гэгч эр  ГОК-ийн 49 хувийг эзэмшигч ХХБ-ны талын төлөөлөгч Цэрэнбадам гэгчтэй ихэд “сүжрэн”  өөрийн  “Фортуна Голд групп” гэх компаниараа  Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг болон бусад олон төрлийн “шахаа” хийх гэрээ байгуулан ихээхэн баяжжээ.

Хятадын иргэн Наралдайгийн хувьд ГОК-ийн өмнөх захирал Ц.Даваацэрэнтэй тун ойр харилцаатай байсан төдийгүй, өөрийгөө Ц.Даваацэрэн захирлын хуурай дүү гэж хэлдэг байсан гэнэ.   

Монгол улсын иргэн та бид Эрдэнэт үйлдвэрийнхээ ашгаас хүртэж эхлээгүй байхад  ийнхүү БНХАУ-ын иргэн Наралдай гэгч Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн захирлуудтай нөхөрлөж, тэднийг ямар нэг аргаар сэнхрүүлэн  сая сая ам долларын  их хэмжээний ашиг олж байна. Дундад улсын иргэн Наралдайгийн хувьд гадаадад офшор данстайн зэрэгцээ энд тэнд архи дарс уун хөлчүүрхэж, “мөнгөтэй байхад Монголчуудыг өмнөө сөгтгөж чадна” хэмээн аархаж  агсам согтуу тавьж явдаг нэлээд тавьтаргүй нэгэн аж.

Эх оронд маань дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, олсон мөнгөндөө эрдэж, Монгол улсын хууль шүүхийг уландаа гишгэж байгаа Наралдай мэтийн хятадын иргэдийг АТГ болон холбогдох хууль хяналтын байгууллага шалгаад үзэхэд гэмгүй биз.

А.Тамир

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …