Таны мэдлэгт:Цайны дээж, зул өргөх ёсон

Өглөө эртлэн босон угаал үйлдэн ,сайн сайхан бодол санаагаар сэтгэлээ ариусгах явцдаа бадран дүрэлзэх гал дээрээ уураг сайхан цайгаа чана, сайтар арчиж цэвэрлэсэн ширээн дээр хир буртаг хагархайгүй ариун (тахил,аяга зэрэг)саванд цайны дээжээ хийж,алтан нар, асар тэнгэр,дэлхийн эзэд лус тэргүүтэнд дээж өргөхдөө;’’Ум базар амрида гүдали хана хана хум’’хэмээх тарниар ариусгаад ‘’Ум сував шүдда сарва дарма сував шүддо хам’таринар цэвэрлэгдсэн гэж бодон хоосон агаар Брүмээс дээж хийсэн ариун савны доор ‘’ум’’үсэг гэрэлд хайлсаар гарч, цайны тахил бэлгэ билгийн их рашаан далай боллоо хэмээн сэтгээд ‘’Ум аа хум’’-ыг гурван удаа уншаарай.

Авралын эцсийн дээд орон болох бурхан, ном, хувраг буюу чухаг дээд гуравт тахил өргөхдөө; ‘’Донба ламэд санжай ринбоча,жовба ламэд дамчой ринбочэ,дэнба ламэд гэндүн ринбочэ, жавнай гончог сумла чодба вүл’’ тарнийг уншина.

Шарын шашин эзэн богд Зонхова түүний ууган хоёр шавь Жалцав богд,Хайдүв богд нарт тахил өргөхдөө;’’Ганжан шиндай сролжэд Зонхова Ойдүв ригбий ванчүг Жалцав жэ до-аг данбы дагво Хайдүв жэ жалбай явсрай сумла чодва бүл ’’тарнийг уншин өргөдөг.

Шүтээний өмнө зул өргөх ёс нь; Хамаг амьтаны мунхагийн харанхуйг гийгүүлэн зам мөрийг нь ариусгах буяны үндэс, бэлгэ билгийн үзэл юм. Түүнчлэн оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж мандан дэлгэрэхийн бэлгэдэл тэргүүтэн тус эрдэм нь үлэмж билээ. Зулын шар тос, өөхөн тос, ургамлын гаралтай тос алинаар ч өргөсөн болох ба зулын галыг дэрс хөвөнгөөр голлон хийдэг. Харин Энэтхэг, Төвд оронд навч, даавуугаар гол ороох уламжлалтай аж.

Эх сурвалж:  www.budda.mn

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …