Дуучин Б. Маралжингоо найз залуугийнхаа зургийг дэлгэлээ

Хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өнгө төрхөөр танигдсан дуучин Б.Маралжингоо хайртайгаа учирчээ. Тэрээр өнгөрсөн жил Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоунд оролцож Эми Уайнхаус, Сиа, Наран зэрэг дүрүүдээр үзэгч олны талархлыг хүлээсэн. Уран бүтээлийн хувьд сүүлийн үед Dj Одонбаттай хамтран хэд хэдэн уран бүтээл туурвиж олон сонгсогчиддоо бэлэг барьсан. Мөн зургадугаар сард өөрийн анхны бие даасан “Хүлээсэн учрал” нэртэй тоглолтоо амжилттай хийж уран бүтээлийн олз омог ихтэй байсан юм.

Саяхан дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа найз залуугийн хамтаар авахуулсан зургаа хийжээ. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо найз залуугийнхаа талаар “Танилцаад удаагүй байхад гоё нийлчихдэг найзууд байдаг шүү дээ. Миний сонгосон залуу хувь хүн талаасаа зөөлөн, нэг юманд тууштай, хүн чанар надад маш их таалагддаг, хажууд нь байхад маш тайван сэтгэл амар байдаг. Цаашдаа олон юм төлөвлөөгүй байна”  гэв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …