С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал ирэх сарын 4-нд болно

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал ирэх сарын 4-нд өдөр Улсын дээд шүүхэд болохоор товлогдсон байна.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ.

Харин тун удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана. Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан юм.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …