Замын хөдөлгөөний ачаалал бага үед жолооч нар хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бол нийслэл хотын хувьд эдгээр өдрүүдэд замын ачаалал, хөдөлгөөн харьцангуй сийрэг байна.
Замын хөдөлгөөний ачаалал бага, хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцох, явган зорчигч нар гарц гарамтай хэсгийн гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зам тээврийн осолд холбогдож, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох явдал гарсаар байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой, сахилга соёлтой оролцохыг анхааруулж байна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …