“Ирмүүн”-ийнхэн “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтоор хүүхдүүдэд бэлэг барина

toglolt Хүүхдийн баяр хаяанд иржээ. Энхрий бяцхан үрсийн маань дотнын найз Динза, Цондоолойгийн театрчилсан тоглолт ч хүүхдийн баяраар болох гэж байна. Эцэг эхчүүдийн, бяцхан үрсийн сайн танил болсон Ирмүүн медиа группын хамт олны жил бүр зохион байгуулдаг уг тоглолт энэ жил ямар онцлогтой, хэр олон сюрпризтэй болох юм. Энэ талаар Ирмүүн Медиа Группын захирал А.Дэлгэржаргалтай ярилцлаа.

– Жил бүрийн хүүхдийн баяраар Цондоолойгийн төрсөн өдөр болж, танай хамт олон сонирхолтой театрчилсан тоглолтууд хийдэг. Энэ жил ямар тоглолтоор хүүхдүүддээ бэлэг барих вэ?
– Хүүхдийн гэгээлэг анд болсон Ирмүүний хамт олон энэ жил 5 дахь удаагаа Динза, Цондоолойгийн театрчилсан тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жилийн тоглолт маань “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” нэртэй. Ирмүүнээс зохион байгуулдаг хүүхдийн баярын театрчилсан тоглолтууд адал явдал, хөгжилтэй, инээдтэй үйл явдал бүхий зохиолын дагуу өрнөж дуу, бүжиг, хөгжим, анимэйшнээр дүүрэн болж өнгөрдөг, энэ жилийнх мөн ялгаагүй ийм болно гэдгийг хүүхдүүддээ амлаж байна.
Уг тоглолтод маань “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг жүжигчид оролцон тоглох учраас маш чанартай, мэргэжлийн түвшний тоглолт болох юм.
“Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолт хаана, хэзээ болох талаар товч танилцуулахгүй юу?
– Энэ жилийн тоглолт маань Тусгаар тогтнолын ордонд тавдугаар сарын 30, 31 болон зургадугаар сарын 1, 2-нд болно. Нийт 4 өдрийн дотор 10, 12, 14, 16 цагаас тоглогдох учраас эцэг эхчүүд та бүхнийг өөрт тохиромжтой өдөр, цагтаа тааруулан тасалбараа аваарай гэж зөвлөе.
– Динза, цондоолой харь гарагт очих юм бол уу, тоглолтын үйл явдлын талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
– Бололгүй яах вэ. Цондоолой маань Жижгээтэй Facebook-ээрээ харилцаж байгаад мэдээллээ харь гарагийнханд алдана. Байгаль нь устаж үгүй болсон харь гарагийнхан цэцэг дэлгэрч, мод ургаж, гол хоржигнон урссан шинэ гараг олсондоо их баярладаг.
Тиймээс тэд өндөр технологийн тусламжтайгаар манай дэлхийгээс байгалийг нь “дээрэмдэн” авч, дэлхийг захиран суух болно. Тоглолт маань ингэж эхэлж байгаа юм.
Улмаар Динза, Цондоолой, Жижгээ, Цүндээлэй найз нөхөрлөл, эрэлхэг үйлдэл, арга заль, хөнгөн хошигнолоороо харь гарагийнхантай хэрхэн тэмцэж, тоглолт яаж төгсөхийг хүүхдүүд та нар ирж үзээрэй.
–  Энэ тоглолтоороо дамжуулан хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын чухлын талаар өгүүлэхийг хичээсэн гэж ойлгож болох уу?
– Энэ тоглолтоос хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлах ёстойг мөн найз нөхөрлөл ямар ч тоглоомоос илүү чухал болохыг ойлгож авах сургамжтай, ухаарал авна гэдэгт бид итгэлтэй байна.
Тийм ч учраас энэ жилийн тоглолт маань National Geographic Kids Монгол сэтгүүлийн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаа юм.
– Хүүхдүүд маань тоглолтоос гадна ямар бэлэг өгөх бол гэж сонирхож байгаа болов уу?
– Хүүхэд бүрийн хорхойсдог амттан, ундаанаас гадна оюунлаг, сонирхолтой бэлэг багтсан байдгаараа бусад тоглолтуудаас манай жил жилийн тоглолт онцлог болдог шүү дээ.
Энэ жилийн хувьд ч ялгаагүй, тоглолтын бэлгэнд  энхрий хүүхдийн тань оюуныг хөгжүүлэх дэлхийд алдартай хүүхдийн сэтгүүл болох National Geographic Kids байгаа. Хүүхдийн баярын үеэр болдог төрөл бүрийн тоглолтуудаас энэ жил ч хамгийн гоё бэлэгтэй нь мөн Динза, Цондоолойгийн тоглолт байна шүү.
– Ирмүүн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг сэтгүүлийн гишүүнчлэлтэй уншигчид хөнгөлөлттэй үнээр тасалбар худалдан авч болно гэсэн, энэ талаар тодруулна уу?
– Тийм ээ, National Geographic Монгол, National Geographic Kids Монгол сэтгүүл болон Cosmopolitan сэтгүүлийн гишүүд “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтын тасалбарыг 16-30 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авах боломжтой. Мөн мэдээж Динза, Цондоолой, Цүндээлэйгийн карттай хүүхдүүд ийм хөнгөлөлт эдлэнэ.
– Тоглолтын тасалбарыг хаанаас худалдаж авч болох вэ?
– Та 1905 руу утасдаад гэр эсвэл ажил руугаа үнэгүй хүргүүлж болно. Мөн Ирмүүний байранд ирж авч болно.
– Танд баярлалаа.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …