Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн бонд арилжина

Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжина. Тус бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм. Үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах аж. Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй.

Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ. Сангийн яаманд хоёр хоногийн өмнө 3.3 тэрбум төгрөгийн 33.042 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирснийг 100 хувь нүүлүүлсэн байна. Тус бонд 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүтэй. Энэхүү арилжаанд үнэт цаасны дөрвөн компани оролцсоноос “БиДиСек” компани хамгийн их буюу 16.353 ширхэг үнэт цаас худалдан авчээ.

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …