Залуу дуучин П.Равжир кино концертоо өргөн барина

17/07/27 04:11

422 Үзсэн

Залуу дуучин  П.Равжир уран бүтээлийн олз омог ихтэй явна. Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. Монгол дээл хувцасаараа гангарч, улс үндэстнээ гэх итгэл сэтгэл өвөрлөж явдаг нэгэн. “Хамаг Монгол” төсөлд идэвхтэй ажиллаж, хамаг ажлыг нь нуглалцаж явсан залуу уран бүтээлч маань саяхан “Санаад л байна” хэмээх  сайхан дуугаа дүрсжүүлсэн нь сонсогчдын таашаалыг ихэд хүлээж буй.

Залуу дуучин маань  “Намир” студитэй хамтран ажилладаг бөгөөд ирэх сарын сүүлч, есдүгээр сарын эхээр шинэ цомгоо гаргахаар зорьж байна. Түүнчлэн кино концертынхоо зураг авалтыг дуусгаж,  монтажид оруулаад байгаа гэнэ. Удахгүй үзэгч сонсогчдынхоо нүдийг баясгаж, чихийг мялаах бололтой.

Та бүхэн Ц.Ноостойн үг, МУСТА,  хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн ая “Санаад л байна” шинэ уран бүтээлийг нь сонирхоно уу

Яруу найрагч Ц.Ноостойгийн шүлэг, МУСТА хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн аялгуу, Дуучин П.Равжирын дуулсан "Санаад л байна даа" шинэ уран бүтээлийг та бүхэндээ өргөн барьж байна.

NAMIR media group 发布于 2017年7月21日

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


+ 5 = 7