Хоёр автобус мөргөлдөж, таван хүн гэмтжээ

Нийтийн тээвэртэй холбоотой гомдол санал байнга гардаг. Нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, том оврын  автобуснуудыг түгжрэлгүй явуулахын тулд нэгдүгээр эгнээг гаргаж өгсөн. Гэсэн ч замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг оролцдог нь микро автобус болон нийтийн тээврийн автобусны жолооч нар юм. Тухайлбал, уулзвар дээр эгнээ байр буруу эзэлнэ, 2-р эгнээнээс давхар эргэнэ, дохио өгөлгүй шахна, автобусны буудалгүй газар хүн буулгаж суулгана гэх мэт асуудлыг зөндөө гаргадаг юм. Тэгвэл өчигдөр  хоёр автобус мөргөлдөж таван хүн гэмтжээ. Уг осол  Баянгол дүүрэгт буюу Энхтайваны өргөн чөлөө, 10-р хорооллын хойд автобусны буудлын замд дээр гарсан байна. Энэхүү ослын  дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …