Улаанбаатарт 28-30 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

Төвийн аймгуудын нутгаар:Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшиж, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө    10-15 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар : Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

Улаанбаатар хот:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …