Wonder Woman киноны хоёрдугаар ангийг хийхээр болжээ

Warner Bros студиэс Wonder Woman киноны хоёрдугаар ангийг хийх болсон тухайгаа албан ёсоор  зарлалаа. Супер баатруудын түүхийг үргэлжлүүлсэн Wonder Woman кино нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, өндөр амжилт үзүүлсэн.

 Wonder Woman-ын хоёр ангид гол дүрийн жүжигчин Израиль улсын модель, жүжигчин Гал Гадот тоглоно. Найруулагчаар  өмнөх ангид  найруулагчаар ажилласан Патти Женкис  ажиллахаар болсон байна. Wonder Woman киноны хоёрдугаар анги 2019 оны 12-р сарын 13-ний өдөр нээлтээ хийхээр болжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.