Газрын тосны олборлолтын хэмжээ буурчээ

Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Олон улсын хэмжээнд явуулдаг Баялгийн засаглалын индекст манай улс 64 оноогоор 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин Евроазийн бүс нутгийн есөн орноос тэргүүн байрт жагссан гэдгийг албаныхан онцолсон  юм.

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаагаас шалтгаалан газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсчээ. Орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бууралт, ханшийн зөрүүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байгаа гэв.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …