Монголын хамгийн хамгийн /Цуврал-2/

Хамгийн халуун рашаан:

DSC_0070
Шаргалжуут: Манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, их нөөц ундаргатай, олон булагтай рашаан бол Шаргалжуут юм.

Баянхонгор аймгийн нутагт Шаргалжуутын голын баруун эрэг дээр умард өргөрөгийн 46020, дорнод уртрагийн 101.014 солбилцолд далайн түвшнээс 1492м-т оршино. Шаргалжуутын гол руу түрж орсон хадат хамрын зүүн энгэрээр үргэлжилсэн боржин асган дотроос садан оргилох, их бага 100 шахам тооны буцламгай халуун булаг байдаг. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун аж.

Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгийн төвөөс 58 км, зүүн тийшээ Арвайхээр хүртэл 330 км зайд оршдог, Шаргалжуутын рашааныг 1968 оноос тохижуулан ашиглажээ. Энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийн өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг аж.

Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин тогтоцын нэг юм.
“Шаргалжуут” хэмээх нэрийн учир
Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон ажээ. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочин алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт суманд байдаг.

Хамгийн том амьтан:

Handgai

Хандгай: Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
Нэр төрөл, тархац: Хандгай нь Туруутны багийн Бугынхан овогт багтдаг. Зүйлийн нэр нь Alces alces / Linnaeus 1758/. Дэлхий дээр Англи, Хойд Америкийн популяци буюу Moose, Англи, Евро Азийн популяци буюу eLk Euroasian eLk гэх төрлийн зүйл байдаг. Хандгайг дотор нь 6-7 дэд зүйлд хуваадаг. Хамгийн хүчирхэг том бие, эвэртэй нь Аляскийн хандгай юм. Манай оронд Шивэр хандгай буюу Сибирский лось, Хар мөрний хандгай буюу Уссурийский лось гэсэн хоёр популяци бий.

Хар мөрний хандгайн жижиг популяци Монгол орны зүүн хэсэгт Их Хянганы салбар уулс, Халх Нөмрөгийн Дархан цаазат газарт 2004 онд 73 бодгаль тоологдсон. /К,ОLSON/ Шивэр молцог хандгай Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн Тайга, Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голын ай саваар мөн Далбай голуудын сав, Хангайн нуруудын хойд хэсэг болох Бүтээлийн нуруу, Бүрэнгийн нурууны зүүн хэсэг газруудад тархсан байдаг. /Гептнер 1961, Дуламцэрэн нар 1989/. Харин дэлхийд Канад, АНУ, Норвеги, Чех, Словак, Хорват, Швед, Польш, Унгар, Финлянд, Румын, Латви, Литва, Эстони, Украйн, Беларусь, ОХУ, Казахстан, БНХАУ, Монгол Улсад тархсан.

Хамгаалагдсан байдал, зэрэг: Олон улс болон анхааралд өртхөөргүй бүс нутгийн үнэлгээ нь: Устаж болзошгүй A 2 cd болон a 3 d, Монголд 1953 оноос агнахыг хуулиар хориглож, хоёр салбар зүйлийг нэн ховор зэрэглэлд бүртгэн хамгаалсан. Монгол Улсын “Амьтны аймгийн тухай хууль” 2000 он, “Ан агнуурын тухай хууль” 1995 он, “Амьтны тухай хуулиар” 2012 онд нэн ховор, зэрэглэлд тус тус орсон. Монгол Улсын Улаан номын хоёр удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр бүртгэгдсэн. Хандгайн тархац нутгийн 30 орчим хувь, Хар мөрний молцог хандгайн бүх тархац нутаг нь Нөмрөгийн Дархан цаазат газарт орж хамгаалагдсан.

Дүрслэл, идээшил, нутаг, экологи: Хандгай нь хар халтар зүстэй, биеийн дундаж урт 200-300 см, сэрвээний өндөр 140-194 см, 280-650 кг жинтэй байдаг. Эрийг нь мэнж, эмийг нь сүндэс гэнэ. Хоёр настайг нь тохь, хязаалан болсныг нь тозуул гэж нэрлэдэг. Энэхүү амьтан нь байгальд 10-12, зохиомол орчинд 20-22 насладаг. Эр, эм хандгайн аль аль нь хоёр насандаа үржлийн чадвартай болсон байдаг ба 4-5 насандаа биеийн өсөлт гүйцдэг. Орооны цаг нь есдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилж эм хандгай есөн сар хээлээ тээгээд хавар 5-6 дугаар сард төллөдөг. Залуу сүндэс эхэндээ нэг, хөгшин сүндэс ихэр, хааяа гурван ходол гаргана. Ходол төрснөөс хойш 10-12 минутын дараа хөл дээрээ тэнцдэг. Хандгайн сүү үхрийн сүүнээс тав дахин их буюу 12-16 хувийн тослог уурагтай.

Хоол тэжээл: Хандгайны уруул уян хатан хөдөлгөөнтэй болж доод уруулыг нь давж унжсан байдаг нь улиас, бургас зэрэг модлог ургамлын мөчир, нахиаг тасалж идэхэд зохицсон байдаг. Гол хоол тэжээл нь алирс, будаан, сөөгөн хус, бургас зэрэг ургамал юм. Оросын эрдэмтдийн судалгаагаар хандгай нь 149 төрлийн ургамлаар хооллодог байна. Зөвхөн мэнж хандгай нь том хавтгай, орой хэсгээрээ олон салаалсан эвэртэй ба багалзуур орчим том арьсан унжлага молцогтой. Хар мөрний молцог хандгай нь шивэр молцог хандгайтай биеэр ойролцоо боловч том хавтгай эврийн салаанууд нь богино бөөрөнхийдүү хэлбэртэй байна. Тэр утгаараа 1990-ээд оныг хүртэл Хар мөрний хандгайг бугын эрлийз хэмээн буган хандгай гэж нэрлэж байв.

Хандгай усанд сайн сэлдэг, хүйтэнд тэсвэртэй, томоохон гол нуурыг сэлээд гарах чадвартай. Түүнчлэн, нууранд өдөржин өнжиж ёроолын болон хөвөгч ургамлаар хооллодог. Хандгайн гол дайсан нь чоно, баавгай, шилүүс бөгөөд нохой зээх хааяа нялх ходолд халддаг. Энэхүү амьтан нь цагт 55 км хүртэл хатирдаг, өвс ургамал хайж хэдэн минут ч усанд шумбадаг, гайхалтай амьтан.
Бэлчээр, идээшил нутаг нь халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтадтай давхцдаг тул идэх хоол, уух уснаасаа эхлүүлэн өрсөлдөх асуудал байнга гарна. Тэр бүхэнд мэнж л зүтгэж бодол сэтгэлээ чилээж нялх ходол, томоогүй тохь, тоомжиргүй тозуул, эрх сүндэс зэрэг бүл сүргээ чоно, баавгайн дайралтаас хамгаалах, хөвч тайгадаа амар жимэр амьдрах, нүүдэл суудал хийх гээд улам бүр доройтож байгаа байгаль эхээ аргадаж амьдарна.

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …