Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг биеэрээ гайхуулж явна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа саяхан амралтаар авахуулсан зургаа нийтэлжээ. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс 50 гарчихсан гэхэд бие хаа нь сайхан юм. Спорттой ойр байхаар ийм байгаа шүү дээ гэхчлэн сэтгэгдэл үлдээжээ. Ямартай ч экс ерөнхий сайдын зураг сошиал ертөнцийг шуугиулаад амжлаа. Тэрбээр засгийн газрыг удирдах явцдаа сайн муугаараа олон хэлүүлсэн ч өөрийнхөө бие хаа гадаад үзэмжиндээ сайн анхаардаг бололтой. Суудлаасаа буухын өмнө улстөр, урлаг соёл, бизнес гэх гурван том салбарынхны  дунд зохиогддог паурлифтингийн нөхөрсөг тэмцээнд 220 кг-ыг өргөж алтан медаль  хүртсэн билээ. Мөн паурлифтингийн холбооны ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэж байсан спортод элэгтэй нэгэн юм.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …