НУУЦ: Монголын анхны 4DX кинотеатрын эхний үзвэр “Justice League”

Хүн төрөлхтний сэтгэлгээний цар хүрээ өргөжин, гүнзгийрэхийн хэрээр хамгийн жижиг хэсэгт хүртэл өвөрмөц, сонирхолтой мэдрэмжийг төрүүлэхүйц зүйлийг сэтгэж, содон онцгой, гайхалтай шийдлийг бий болгосоор байна.

Зөвхөн кинотеатрт л гэхэд санаанд оромгүй сонирхолтой технологи, засал чимэглэл, орчин нөхцөлийг бүрдүүлж, үүнээсээ өөр нэгэн шинэ мэдрэмж, таашаалыг хүмүүс бидэнд өгдөг болжээ.

Жишээ болгон дэлхийн хамгийн сонирхол татахуйц, томоохон кино театруудаас танилцуулъя.

НЭГ. ДЭЛХИЙН СОНИРХОЛТОЙ КИНО ТЕАТРУУДААС

АНУ, ХОЛЛИВҮҮД, SCI-FI DINE-IN THEATER

Hollywood-ийн Disney-н кинотеатрт оддын доор, хуучны сонгодог загварын машинд тухлан сууж, оройн зоог барингаа кино үзэхэд арай өөр мэдрэмж авах болов уу.

ФРАНЦ, ПАРИС, УСАН ДЭЭРХ КИНОТЕАТР

Үзэсгэлэнт Парис хотын усан сан дахь кинотеатрт завин дээр хайртай дотны хүнтэйгээ суун кино үзэхэд яг л сувдан тэнгисээр аялж буй мэт байна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.

ХОРВАТ, ПУЛА АРЕНА

Дэлхийгээр тойрон аялагч хэн бүхний ороод гарах ёстой нэгэн газарт тооцогдох уг театр нь эртний түүхийн дурсгалт газар болох Хорват улсын Пула хотод байрлах амфитеатрт байдаг.

ФРАНЦ, OLYMPIA MUSIC HALL

Та киног кино театрт хэвтэж байхдаа үзнэ гээд төсөөл дөө. Бас өөр мэдрэмж шүү.

АНГЛИ, ЛОНДОН, УСАН ДЭЭРХ КИНОТЕАТР

Аагим халуун зуныг зугаатай өнгөрүүлэх өөр нэгэн хувилбар.

СОЛОНГОС, 4DX КИНОТЕАТР

Харин орчин үеийн технологийн хөгжил киног зөвхөн үзэх бус мэдэрч, кинонд жинхэнэ утгаараа орох боломжийг олгож байгаа бөгөөд 4DX нь кинотеатрын хамгийн сүүлийн үеийн технологи юм.

Кинотеатрын орчин нөхцөлийн хувьд өнөөдөр олон гайхалтай ололт амжилтад хүрээд байгаа.

Харин киног үзүүлэх чанарын хувьд анх хар цагаанаар, ямар ч дуугүй үздэг байснаас эхлэн хөгжсөөр дуутай, өнгөт дүрстэй, бүр цаашлаад нүдний шилний тусламжтайгаар 3D буюу бодит мэтээр үзэх боломжтой болсон.
ХОЁР. 4DХ КИНО ТЕАТР ГЭЖ ЮУ ВЭ?

Тэгвэл өнөөдөр үзэгчид кинондоо биеэр орж, киноныхоо гол дүрийн хамтаар адал явдлыг мэдрэх боломж бололцоог бий болгоод байна.

Ингээд хамгийн сүүлийн үеийн шинэ шийдэл болох “4DX кино театр”-ын тухай мэдээллийг уншигч та бүхэндээ онцлон хүргэж байна.

4Dх кинотеатрыг анх 2009 онд БНСУ дэлхий нийтэд танилцуулжээ. БНСУ-ын Сөүл дэх кинотеатрт анх “Дэлхийн төв рүү аялсан нь” киног тус технологиор үзүүлсэн гэдэг.

Өнөөдрийн байдлаар АНУ, Япон, Солонгос, Орос, Хятад гээд дэлхийн 42 оронд буюу Монголоос бусад Азийн бүх оронд салбартай 4DX нь кино хорхойтнуудын жинхэнэ мөрөөдлийн газар болоод байгаа аж.

Тус театрын гол онцлог нь үзэгч киног үзэхдээ кинон дотроо орсон мэт мэдрэмжийг авч чадахад оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, киноны үйл явдалд далайн шуурга шуурах үед аянга цахиж, салхи салхилан, бороо ороход дээрээс бороон дуслууд унаж, цэцэгсийн дунд явах үед анхилуун үнэр үнэртэх болно гэсэн үг.

ВИДЕО: 4DX КИНОТЕАТР

 

Тэгэхээр кино театрын орчинд ус, бороо, агаар, цахилгаан, манан, салхи, үнэр, доргилт, цас зэрэг эффектүүдийг бүгдийг багтаасан байх ажээ.

ГУРАВ. 4DХ КИНО ТЕАТР МОНГОЛД

Кино сонирхогч залуустаа гайхалтай мэдээг дуулгахад Монгол дахь анхны 4DX кинотеатр тун удахгүй буюу 12 сард Улаанбаатар хотноо нээгдэх гэж байна.

Зайсан толгойд байрлах Соёл Амралтын Zaisan Hill Цогцолборт нээгдэх уг томоохон шинэчлэлт, тэсрэлтийг хийх 4DX кино театрын хамгийн анхны үзвэр “JUSTICE LEAGUE” байхаар төлөвлөөд байгаа ажээ.

Тэгэхээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй, кино хорхойтнуудын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа “JUSTICE LEAGUE”-ийн домогт баатруудын өөр нэгэн шинэ адал явдлыг бодитоор мэдрэх нь.

JUSTICE LEAGUE-Н ШИНЭ ТРЭЙЛЭР

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …