Улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оныхоос 570.2 тэрбум төгрөгөөр өсчээ

17/07/26 09:48

395 Үзсэн

Энэ оны эхний хагас жилийн улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр, нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 110.7 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараар 303.7 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 325.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 107.1 хувьтай байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн НӨАТын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 тэрбум төгрөгөөрөссөн байна.
  • Онцгой албан татварын орлогоор 87.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 93.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд: Архины онцгой албан татварын орлогоор 63.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 67.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 106.5 хувийн, пивоны онцгой албан татвараар 9.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувийн, тамхины онцгой албан татвараар 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 100.0хувийн гүйцэтгэлтэй байна.
  • АМНАТ-ийн орлогоор 406.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 416.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөснөөс 10.4 тэрбум төгрөгөөр илүү буюу 102.6 хувийн гүйцэтгэлтэй байна. АМНАТ-ийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 317.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.
  • Агаарын бохирдлын төлбөрөөр 11.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 102.6 хувьтай байна.

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


4 × = 28