Чингэлэгт дарагдсан Д. Мөнхбаатарын гэр бүлийнхэн амь аварсан ачтанаа олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унаж, гэр бүлийн 5 гишүүн хүнд бэртэл авсан хэрэг гарсан юм. Тэгвэл Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэн амь аварсан ачтанаа олж  уулзацгаасан байна.

Мөнхбаатарын гэр бүлийн амь насыг аварсан залуу эмч байжээ.

Зурган дээр тодотгосон цагаан цамцтай энэ залууг Бямбабаатарын Түмэнбаяр гэдэг. 26 настай. “Шинэ Анагаах Ухаан” сургуулийг 2015 онд Хүний их эмч мэргэжлээр төгсөөд Яаралтай тусламжийн төв 103-т эмчээр ажилладаг. Тухайн өдөр ээлжнээсээ буугаад найзынхаа хамт Баянхошуунд алхаж яваад дээрх аймшигт осолтой таарчээ. Айж сандарч яахаа мэдэхээ байсан хүмүүсийн дундуур гүйн орж, хойно сууж явсан ээж, 7сартай нярайг гаргаад, ачаатай контейнерт жолооныхоо ард дарагдсан аав, 7 настай дүүгээ тэвэрч урд суудалд сууж яваад дарагдсан 15 настай хүү 3 хүнд анхны тусламж үзүүлж эхэлсэн.

 Давхаралдаж суугаад дарагдсан ах дүү хоёр ээлж дараалан амьсгал зүрх судасны дутагдалд орж ухаан алдан, тэсэхийн аргагүй өвдөлтөд тарчилсан хүүхдүүдийг хөдлөх тоолонд хагарсан шилэнд гар нүүр нь зүсэгдэн үнэхээр нүд халтирам дүр төрх түүнийг угтжээ. Эмч залуу ах дүү 2 т ухаан алдах тоолонд нь хиймэл амьсгаа, цээж шахалт хийж сэхээн амьдруулсаар Түргэний машин ирэнгүүт шаардлагатай тариануудыг хийж, хүчил төрөгч залгаж амжжээ. Ингээд хүүхдүүдийг гаргаж автал мэддэг чаддаг бүхнээ хийсэн байна. 40 тн-ы контейнер өргөх техник байхгүй , ачааг нь буулгаж бүтэн 2 цаг болоход хэрвээ энэ залуу тааралдаж, яаралтай туслаагүй бол манай 2 хүүхэд амьд байхгүй байсан гэж хүүхдүүдийн аав ярьж байна.
…. Хүний төлөөх сайхан сэтгэл, зориг тэвчээр 26 хан настай энэ залуугийн хаанаас гарна вэ? Судлаад үзлээ. Гэр бүлээрээ эмч юм байна.
Аав ээж нь Увс аймгийн Улаангом хотод амьдардаг. Аав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт статистикч эмчээр 20 гаруй жил ажилласан. Ээж нь аймгийн нэгдсэн эмнэлэгт Чанарын албаны дарга. Энэ аав ээж хоёр 4 хүүхдээ 4 – үүлэнг нь эмч болгохоор зорьсон. Түмэнбаяр айлын ганц хүү. Эгч нь Солонгост эмчийн мэргэжил дээшлүүлж байгаа бол 2 дүү нь АУҮИСЭтүгэн Дээд сургуульд эмчээр сурч байгаа гэнэ.
Ийм л энгийн нэг залуу монгол улсынхаа нэгэн гэр бүлийг аймшигт ослоос элэг бүтэн үлдээж чадлаа. Эгэл олны минь дунд ийм сайхан залуус байгаад үнэхээр баярлаж сайхан хүү төрүүлж, хүмүүжүүлсэн аав ээжид нь ” баярлалаа ” гэж хэлье!

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …