Долдугаар сарын 1-ны хохирогчдын ар гэрийнхэн С.Баярыг эргүүлэн татаж, хариуцлага тооцох хэрэгтэй гэв

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын хүмүүс  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд элчин сайдаар, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Туркт элчин сайдаар явуулсан. Харин одоо таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотод консулаар өнөө маргаашгүй томилж явуулах гэж байгаа. Бид үнийг эсэргүүцэж байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Ч.Амарболдын томилгоог зогсоох ёстой” хэмээв. Мөн тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяр долоодугаар сарын 1-ний гол гэм буруутан тул түүнийг эргүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэлээ

Дээрхи асуудлаар Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд 14 хоногийн хугацаатай албан шаардлага хүргүүлж буй бөгөөд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт болох жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Н.Алт

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …