Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв

 

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж  албан тоот илгээжээ.

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам… нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь нэр дэвшигчийн хувьд 7 дугаар сарын 26-ны өдрөөр, намын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр тус тус дуусах тул дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгджээ.
Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,…, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …