Даншиг наадам төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Хүрээ Цам-Даншиг Наадам”-ыг ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Даншиг наадмыг хийхгүй байх шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан.

Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж..Тиймээс наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …